Terms of Use

Хэрэглэгч та интернетийн хамгийн сүүлийн загварыг ашиглах эсвэл интернет хөтчөө солино уу.
ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ
Huawei Хэрэглэгчийн бизнесийн албан ёсны вэбсайтын ашиглах нөхцөл
Ашиглах нөхцөл

Эдгээр ашиглах нөхцөл нь HUAWEI Хэрэглэгчийн вэбсайтад (https://consumer.huawei.com/mn/) үйлчилнэ. Энэ вэбсайт руу хандсанаар та дараах нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж байна. Хэрэв та энд дурдсан аливаа нөхцлийг ойлгохгүй эсвэл зөвшөөрөхгүй тохиолдолд вэбсайтыг үргэлжлүүлэн ашиглахгүй байж болно.

Хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнд HUAWEI нь эдгээр ашиглах нөхцлийг хүссэн үедээ урьдчилсан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй. Та энэ Ашиглах нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлтийг тогтмол шалгаж байх үүргийг хүлээнэ. Эдгээр өөрчлөлтийг хийсний дараа энэ вэбсайтыг үргэлжлүүлэн ашиглавал таныг дурдсан өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх болно.

Вэбсайтын мэдээлэл, тайлбар

HUAWEI нь Бүгд Найрамдах Хятад Улсын Гуандун муж дахь төвөөс вэбсайтын үйл ажиллагааг удирддаг. Вэбсайтад дэлхийн хаанаас ч хандаж болох хэдий ч вэбсайтаар дамжуулан эсвэл үүн дээр хэлэлцсэн, дурдсан, хангасан, нийлүүлсэн функц, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь улс орон, бүс нутгуудад харилцан адилгүй байж болно.

Та Хятад улсаас гадна улс эсвэл бүс нутгаас энэ вэбсайт руу орохоор сонгосон бол үүнийг өөрийн хүсэлтээр хийх бөгөөд манай вэбсайтыг зөвхөн орон нутгийн хууль тогтоомжоор зөвшөөрсний дагуу ашиглана.

Вэбсайтын контент

Бүх бичвэр, зураг, хөгжим, видео, хөдөлгөөнт дүрс, барааны тэмдэг, хэв, график, визуал интерфейс, код (цаашид Контент гэх), үүнд дээр дурдсан контентын санаа, загвар, бүтэц, илэрхийлэмж, харагдах байдал зэрэг орно. Гэвч үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд HUAWEI хууль ёсны дагуу эзэмшиж, хянаж, хууль ёсны эрхтэйгээр ашигладаг. Ашиглах нөхцөлд өөрөөр заагаагүй бол та вэбсайт дээрх Контентыг HUAWEI-с урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүй аливаа арилжааны зорилгоор ашиглах ёсгүй.

Та вэбсайтаас HUAWEI-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг дараах нөхцөлтэйгөөр татаж авах боломжтой:

1. Дурдсан мэдээллийг арилжааны зорилгоор бус, зөвхөн хувийн зорилгоор ашиглана.

2. Дурдсан мэдээлэлд ямар нэгэн өөрчлөлт хийхгүй.

3. Тухайн мэдээлэл, тухайн мэдээллийг агуулсан бичиг баримттай холбоотой нэмэлт мэдээлэл, баталгаа өгөхгүй.

4. Дурдсан мэдээлэлтэй холбоотой HUAWEI-н эзэмших болон бусад хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илтгэх ямар ч баталгаа буюу мэдэгдлийг хэсэгчлэн эсвэл бүрэн эхээр нь арилгаж болохгүй.

Ашиглалтын стандартууд

Вэбсайт болон үүний Контентыг хууль бусаар эсвэл эдгээр ашиглах нөхцөлд хориглосон аливаа зорилгоор, бусад хүмүүс болон байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихөд ашиглаж болохгүй.

Та энэ вэбсайт эсвэл түүний Контентын аль ч хэсгийг хянах, хуулбарлах, олж авах, хандахын тулд ямар ч хэлбэрийн төхөөрөмж, програм, алгоритм ашиглахыг хориглоно. Үүнд: аалз, робот, гүн холбоос, хуудсын өгөгдлийг задлах, эсвэл аливаа адил төсөөтэй гар аргаар тохируулдаг програм орно. Үүнээс гадна энэ вэбсайт дээрх аливаа материал, бичиг баримт, мэдээллийг вэбсайтын өгснөөс бусад аргаар үзэх, олж авах, хуулбарлахыг хориглоно.

Та энэ вэбсайт, түүний контент, үйлчилгээнд зөвшөөрөлгүй хандалт хийхийн тулд хууль бусаар нэвтрэх, код тайлах оролдлого хийх эсвэл аливаа бусад хууль бус арга ашиглан нэвтрэхээр завдахыг хориглоно. Та энэ вэбсайт дээрх аливаа хэрэглэгчийн мэдээллийг ямар нэгэн байдлаар мөрдөх, урвуу хайлт хийх, код тайлах, задлах ёсгүй, үүнд танаас гадна бусад хэрэглэгчдийн HUAWEI ID орно, гэвч үүгээр хязгаарлагдахгүй.

Та энэхүү вэбсайттай холбоотой эсвэл ашиглагддаг аливаа хамгаалалтын механизмууд, баталгаажуулах арга хэмжээг зөрчих ёсгүй. Та энэ вэбсайт эсвэл үүнтэй холбогдсон аливаа сүлжээний сул талуудыг судалж, шалгаж эсвэл ямар нэг аргаар турших, түүний эсрэг аливаа төрлийн халдлага хийхийг хориглоно.

Та энэ вэбсайтын хэвийн үйл ажиллагаа эсвэл энэ вэбсайт дээр хийгдэх аливаа гүйлгээнд хөндлөнгөөс оролцохыг оролдох эсвэл аливаа вэбсайтын хэвийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох буюу хөндлөнгөөс оролцохоор оролдох гэж ямар ч төхөөрөмж, програм хангамж, програм ашиглахгүй байхыг зөвшөөрч байна. Та энэ вэбсайтын дэд бүтэц, систем, сүлжээ эсвэл вэбсайттай холбогдсон систем, сүлжээн дээр үндэслэлгүй, зохисгүй хэмжээний өгөгдөл хадгалах аливаа үйлдлийг хийх ёсгүй.

Бүртгэл, Нууц үг болон Хамгаалалт

Та энэхүү вэбсайт дээрх зарим функц, үйлчилгээнүүдэд хандахын тулд HUAWEI ID-г бүртгүүлэх эсвэл өөрийн HUAWEI ID-р нэвтрэх хэрэгтэй. Та өөрийн нууц үг зэрэг бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хамгаалах тал дээр бүрэн хариуцлага хүлээхийг зөвшөөрч байна. Та энэ мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалаагүйн үүднээс өөрийн бүртгэл дээр эсвэл түүний эсрэг хийгдсэн аливаа, бүхий л үйл ажиллагаанд бүрэн хариуцлага хүлээнэ.

Хэрэв та бүртгэл тань энгийн бус эсвэл хэвийн бус байдалд байгааг олж мэдвэл HUAWEI-д нэн даруй мэдэгдэнэ үү, үүнд нууц үг өөрчлөгдөх эсвэл таны бүртгэл рүү зөвшөөрөлгүй хүмүүс нэвтэрсэн, ашигласан зэрэг орох боловч үүгээр хязгаарлагдахгүй. Хэрэв та өөрийн бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалж чадахгүй байснаар бусад хэрэглэгчид ашиглахад хүргэсэн бол энэ нь HUAWEI эсвэл энэ вэбсайтын бусад хэрэглэгчдэд цаашид хохирол учруулж болох бөгөөд учруулсан хохиролд та хариуцлага хүлээх болзошгүй.

Та бусад хүмүүсийн HUAWEI ID-г ямар ч үед, бүртгэл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах ёсгүй. Хэрэв та энэхүү заалтуудыг мөрдөхгүй байснаар өөртөө болон бусдад хохирол, алдагдал учруулсан тохиолдолд HUAWEI хариуцлага хүлээхгүй болно.

Гадаад холбоосууд

Энэ вэбсайт нь гуравдагч этгээдийн хараат бус вэбсайтуудын холбоосыг агуулж болно. Ийм холбоосыг зөвхөн уг вэбсайт руу зочлох хүмүүсийн тав тухыг хангах үүднээс олгоно. HUAWEI нь Контент, үйлчилгээ болон холбоотой вэбсайтууд дээрх мэдээлэлтэй холбоотой шууд бус баталгааг өгдөггүй бөгөөд эдгээр холбоосыг холбоотой вэбсайтын талаар HUAWEI-ийн зөвлөмж, баталгаа гэж ойлгож болохгүй. Та аливаа, бүхий л холбогдсон вэбсайтууд руу өөрийн хүслээр зочилж болох агаад HUAWEI нь ийм төрлийн аливаа харилцааны үр дүнд хариуцлага хүлээхгүй болно.

Нууцлал

Вэбсайтад HUAWEI-н Нууцлалын бодлого үйлчлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энэ вэбсайт дээрх вэб хуудасны доор байрлах мөрнөөс "Нууцлалын бодлого"-ыг сонгосноор харах боломжтой.

Таны болон энэ вэбсайтын хооронд дамжуулсан сүлжээний холболт, өгөгдөл нь бүрэн аюулгүй, нууцлалтай биш бөгөөд таны вэбсайт руу илгээсэн мэдээлэл, өгөгдлийг бусад хүмүүс тасалдуулах боломжтойг анхаарах хэрэгтэй. HUAWEI нь таны болон вэбсайтын хооронд дамжуулсан сүлжээний холбоос, өгөгдлийн аюулгүй байдал, нууцлалд баталгаа өгөх боломжгүй.

Эрх хадгалах

HUAWEI дараах үйлдлийг хүссэн үедээ урьдчилан мэдэгдэлгүйгээр гүйцэтгэх эрхтэй:

1. Энэ вэбсайтыг бүхэлд нь эсвэл аль нэг хэсгийг хүссэн үедээ шалтгаанаас үл хамааран үйл ажиллагаа, хандалтыг түр зогсоож эсвэл цуцлах.

2. Энэ вэбсайтын Контентыг, мөн аливаа холбогдох бодлого, нөхцөл, заалтыг бүхэлд нь эсвэл аль нэг хэсгийг засах, өөрчлөх.

3. Засвар үйлчилгээ хийх, алдааг засах зорилгоор эсвэл тогтмол, тогтмол бус мөчлөгийн бусад өөрчлөлтүүдийг хийх зорилгоор вэбсайтын үйл ажиллагааг бүхэлд нь эсвэл аль нэг хэсгийг түр зогсоох.

Хариуцлагаас татгалзах мэдэгдэл

HUAWEI НЬ ЭНЭХҮҮ ВЭБСАЙТ, ТҮҮНИЙ КОНТЕНТ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙХ ЭСЭХ, ҮРГЭЛЖЛЭХ БОЛОН ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛД БАТАЛГАА ГАРГАДАГГҮЙ. ВЭБСАЙТ БОЛОН ТҮҮНИЙ КОНТЕНТЫГ 'БАЙГАА ЧИГЭЭР НЬ' НИЙЛҮҮЛНЭ. ТА ХЭРЭГЛЭГЧ БОЛОХЫН ХУВЬД ВЭБСАЙТ БОЛОН ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ АЛИВАА ВЭБСАЙТЫГ АШИГЛАХТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭНЭ. ТАНД ЭНЭ ВЭБСАЙТЫН БҮХ БОЛОН АЛЬ НЭГ ХЭСЭГ ТААЛАГДАХГҮЙ БАЙВАЛ ЗАЙЛСХИЙХ ЦОРЫН ГАНЦ АРГА НЬ ЭНЭ ВЭБСАЙТЫГ БҮХЭЛД НЬ ЭСВЭЛ АЛЬ НЭГ ХЭСГИЙГ АШИГЛАХАА БОЛИХ БӨГӨӨД ҮҮНИЙ НЭГ ХЯЗГААРЛАЛТАД ВЭБСАЙТЫГ АШИГЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН HUAWEI-ТАЙ БАЙГУУЛСАН ТАНЫ ГЭРЭЭНИЙ НЭГ ХЭСЭГ ОРНО.

БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЭНЭ ВЭБСАЙТ ДЭЭР НИЙТЭЛСЭН МЭДЭЭЛЭЛ БОЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ФУНКЦ, ТОХИРГОО, ПАРАМЕТР, ТЕХНИКИЙН СТАНДАРТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОНТЕНТ НЬ УЛС БОЛОН БҮСЭЭС ХАМААРЧ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙНА. АЛИВАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ФУНКЦ, ТОХИРГОО, ПАРАМЕТР, ТЕХНИКИЙН СТАНДАРТЫГ ТУХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭДЭЛГЭЭНИЙ МӨЧЛӨГИЙН ЯНЗ БҮРИЙН ҮЕ ШАТАНД ТОХИРУУЛЖ БОЛОХ БА HUAWEI ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧЛЭХЭД ТОДОРХОЙ ХУГАЦАА ШААРДАГДАЖ БОЛЗОШГҮЙ. ТҮҮНЧЛЭН, ЭНЭ ВЭБСАЙТ ДЭЭР ТАНЫ ХАРЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ БОЛООД ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР БОРЛУУЛАГДАЖ БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮН ЭСВЭЛ ТАНЫ ХУДАЛДАН АВСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХООРОНДОО ЗӨРҮҮТЭЙ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. HUAWEI ВЭБСАЙТЫН КОНТЕНТЫН ҮНЭН ЗӨВ, БҮРЭН БҮТЭН, НАЙДВАРТАЙ БАЙДАЛД БАТАЛГАА ГАРГАДАГГҮЙ.

Үүрэг хариуцлагын хязгаарлалт

Хуулиар хориглоогүй болон, ямар ч нөхцөлд HUAWEI энэ вебсайтыг ашигласнаас үүдсэн бүх шууд бус, дагалдсан, хөндлөнгийн, шийтгэл хүлээх хохиролд ямар ч хариуцлага хүлээхгүй, үүнд өмч хөрөнгөөр хохирох ч орно, хэдий HUAWEI боломжит эрсдэлийг мэдэж байсан эсэх хамаагүй болно.

Энэ вэбсайтыг ашигласнаас шалтгаалан аливаа хэлбэрийн хохирол, алдагдал учирсан бол HUAWEI болон түүний түншүүдийн бүрэн дээд хэмжээнд хүлээх хариуцлага нь таны энэхүү вэбсайтын функц болон үйлчилгээг ашиглахтай холбоотой захиалгын хөлс, төстэй хураамжийн нийт дүнгээс хэтрэхгүй байна.

Зарим хууль ёсны шүүхийн байгууллагууд үүрэг хариуцлагын хязгаарлалтыг зөвшөөрдөггүй. Тийм учраас дээр дурдсан хязгаарлалтууд танд үйлчлэхгүй байж болно.

Хамгаалалт

Аливаа гуравдагч этгээд хүсэлт гаргасан үед энэхүү вэбсайтыг та ашигласнаас эсвэл түүнээс үүдэн HUAWEI-д учруулсан хохирол, төлбөр, төлөөс, зардлыг та HUAWEI, түүний захирал, ажилтан, агент, түнш, бусад зөвшөөрөл бүхий хүмүүст нөхөн олгохыг зөвшөөрч буй болно.

Бие даасан эрх хамгаалах зүйл заалтууд

Энэ гэрээний Зүйл 10 "Эрх үүргийн хязгаарлалт" ба Зүйл 11 "Нөхөн төлбөр"-ийн тухай зүйл заалт нь хэдий тухайн зүйл буюу заалтыг хуулиар хэрэгжүүлэх боломжгүй эсвэл зохих зорилгоо биелүүлээгүй байсан ч бие даан хэрэгжинэ. Холбогдох хэрэгжих хуулийн зөвшөөрөгдсөн хүрээнд, Зүйл 10 ба Зүйл 11-д заасан эрх үүргийн хязгаарлалтыг хэдий хохирол нь (1) гэрээг зөрчсөн, (2) баталгааны заалтыг зөрчсөн, (3) алдаа буюу зөрчилтэй, үүнд үл хайхрах болон буруу тайлбарлах орно, (4) хатуу тогтсон төлбөртэй гэх мэт (5) өөр бусад аливаа шалтгааны улмаас учирсан байсан ч түүнийг үл харгалзан хэрэглэнэ.

Санал хүсэлт

Энэ вэбсайт дээр өгсөн таны аливаа санал хүсэлтийг нууц биш гэж үзнэ. HUAWEI нь энэхүү мэдээллийг хязгаарлалтгүйгээр чөлөөтэй ашиглах эрхтэй.

Эдгээр Ашиглах нөхцөлийг зөрчих

HUAWEI таныг энэхүү Ашиглах нөхцөлийг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд HUAWEI таны энэхүү вэбсайтад хандах эрхийг цуцлах эсвэл вэбсайт руу орохыг хориглох эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч байна.

Хэрэв эдгээр Ашиглалтын нөхцөлийг зөрчсөний улмаас HUAWEI таны вэбсайт руу нэвтрэх эрхийг цуцалсан бол HUAWEI нь таны эсвэл гуравдагч этгээдүүдийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.

HUAWEI нь таны энэ вэбсайтын функцүүдэд бүхэлд нь эсвэл аль нэг хэсэгт хандах эрхийг цуцлахдаа урьдчилан мэдэгдэлгүйгээр, дангаар шийдвэрлэж болно гэдгийг зөвшөөрч байна, энд дараах шалтгаанууд орох боловч үүгээр хязгаарлагдахгүй:

(1) Хууль сахиулах байгууллага эсвэл бусад төрийн байгууллагын хүсэлтийн дагуу.

(2) Таны өөрийн хүсэлтийн дагуу. (Хэрэв та өөрийн HUAWEI ID-г устгахыг хүсвэл та онлайн дэлгүүр хэсэх функцүүдэд хандах боломжгүй байж магадгүй.)

(3) Энэхүү вэбсайт эсвэл түүний аливаа үйлчилгээг түр зогсоох эсвэл том өөрчлөлт оруулах.

(4) Урьдчилан мэдэх боломжгүй техникийн асуудлууд.

Холбогдох хууль тогтоомж ба харьяалал

Энэ гэрээ болон маргаантай холбоотой тогтоол гаргах, хэрэгжүүлэх, тайлбарлахдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хуулийг мөрдөнө.

Уг Гэрээнд гарын үсэг зурсан газрыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шэнжэнь хотын Лонгган дүүрэг гэж үзнэ. Гэрээний хэрэгжилт эсвэл Контенттой холбоотой үүссэн аливаа маргааныг хоёр тал харилцан зөвлөлдөх замаар шийдвэрлэх хэрэгтэй. Зөвлөлдөөд шийдэлд хүрч чадаагүй бол аль нэг тал нь гарын үсэг зурсан газрын харьяаллын дагуу шүүх байгууллагад зарга үүсгэж болно.

Бусад

Ашиглах эдгээр нөхцөл нь вэбсайтыг ашиглахтай холбогдуулан та болон HUAWEI-н хооронд хийсэн Гэрээнд бүхэлдээ тусгагдсан ба вэбсайтыг ашиглахтай холбогдуулан та болон HUAWEI-н хооронд байгуулсан өмнөх бичгийн болон аман гэрээг бүхэлд нь хэсэгчлэн орлоно. Та болон HUAWEI-н хооронд байгуулсан бусад гэрээний нөхцөлөөс үл хамааран, HUAWEI эдгээр ашиглах нөхцөлтэй холбоотой аливаа эсрэг саналыг хүлээн авахгүй бөгөөд бүх эсрэг саналыг ил тодоор үгүйсгэнэ.

Хэрэв HUAWEI эдгээр ашиглах нөхцөлийг хатуу чанд биелүүлэхийг шаардаж эсвэл дэмжиж чадаагүй бол үүнийг ашиглах нөхцөлийг биелүүлэх болон ашиглах нөхцөлд хамаарах аливаа эрхээсээ HUAWEI татгалзсан гэж ойлгож болохгүй. HUAWEI болон таны эсвэл гуравдагч этгээдийн хооронд болсон ямар ч үйл явдлыг энэхүү Ашиглах нөхцөлийн аливаа болзолд өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй болно.

https://consumer.huawei.com/mn/legal/terms-of-use/

consumer.huawei.com-с гарах
Холбоос дээр дарсны дараа та гуравдагч талын вэбсайт руу орох болно. Huawei нь энэ гуравдагч талын вэб сайтыг хянах болон ямар нэгэн хариуцлага хүлээхгүй
Буцах Үргэлжлүүлэх