HUAWEI P40 lite

Хэрэглэгч та интернетийн хамгийн сүүлийн загварыг ашиглах эсвэл интернет хөтчөө солино уу.
HUAWEI P40 lite KV
HUAWEI P40 lite KV
P40-lite

Мөрөөдлийн гэрэл зураг

48 MP Дөрөвлөсөн AI камерууд
40 W HUAWEI Супер цэнэглэгч

Дөрөвлөсөн камераар илүү
бүтээлч байх болно.

Дэлхий ертөнц дээр таны олж нээгээгүй гайхамшигтай, үзэсгэлэнтэй зүйлс асар их бий. Арын 4 камертай HUAWEI P40 lite нь таны төсөөллөөс ч илүү уудам, тод авдаг. Боке линзийн тусламжтайгаар хөрөг зураг авч, харин макро линзээр байгалийн бичил детайл бүрийг аваарай. Эдгээр бүх камер нэг утсанд байна гэдэг нь таны халаасанд мэргэжлийн студи байна л гэсэн үг юм.

48 MP
Үндсэн камер
f/1.8

8 MP
Хэт өргөн өнцгийн линз
f/2.4

2 MP
Боке линз
f/2.4

2 MP
Макро линз
f/2.4

48 MP
Үндсэн камер
f/1.8

2 MP
Боке линз
f/2.4

8 MP
Хэт өргөн өнцгийн линз
f/2.4

2 MP
Макро линз
f/2.4

HUAWEI P40 lite quad camera
HUAWEI P40 lite quad camera
HUAWEI P40 lite main camera with 48MP

Детайл бүр
үзэсгэлэнтэй

Гайхалтай зураг дарах алдаж боломгүй боломж, ганцхан байдаг тэр торгон агшинд 48 MP бүхий үндсэн камераар та ямар ч нөхцөлд хүссэн детайл бүрээ дарах боломжтой. 48 MP AI Ultra Clarity горим дээр тавихад камер нь хэд хэдэн даралтыг нэг тод гэрэл зураг болгох учраас та холоос татсан ч гэсэн ямар ч нарийн жижиг детайлыг алдахгүй.

HUAWEI P40 lite handhold super night mode

Шөнө дундын наадам

f/1.8 том өрц болон ½ inch том мэдрэгч нь нэмэлт гэрэлд зориулагдсан болохоор нар буусан ч та санаа зовох зүйлгүй зураг дарах боломжтой. HUAWEI AI зураг тогтворжуулагч технологи, Handheld Супер шөнийн гормийн ачаар харанхуйд ч маш тод, гайхалтай зургууд бүтээх юм.

HUAWEI P40 lite rear camera with 120°ultra wide angle lens

Харах өнцгөө тэл

Бүх зүйлсийг үлдээлгүй дарцгаая. 120°1 хэт өргөн өнцгийн линзээр таныг алмайруулам бүхнийг бүхэлд нь дарах боломжтой. Мөн 17mm фокусын урттай учраас 140 хувиар илүү орон зайг оруулна гэсэн үг.2 Ингэснээр таны авсан зурганд илүү их хүмүүс, илүү их барилга байшин, илүү их байгаль дэлхий багтах юм.

HUAWEI P40 lite rear camera with macro lens

Бичил ертөнцийг
нээцгээе!

2 MP бүхий макро линз нь таны өмнө огт харж байгаагүй бичил ертөнцийг таньд нээх болно. 4cм-ийн ойроос авахад, хүчирхэг камер нь таньд ер бусын бичил детайл бүрийг тод харуулна. Дэлбээн дээрх шүүдэрийн дуслуудаас авахуулаад эрвээхэйн далавч дээрх нарийн тэмдэглэгээнүүд гээд макро гэрэл зураг авснаар бичил нууц ертөнцийг олж нээх болно.

HUAWEI P40 lite bokeh camera

Bokeh-тэй хамт
зургаа тодотгож
үзээрэй!

Зориулалтын bokeh линз нь хиймэл оюун ухааныг гүн гүнзгий мэдрэх чадварыг ашиглан арын дэвсгэрийг зөөлрүүлж, гол зүйлээ тодруулж өгдөг. Яг өөрийнхөө хүсэж буй зүйлсээ тодруулах нь төгс биш гэжүү!

Удаан эдэлгээтэй,
хурдан цэнэглэдэг батерей

4200 мА хүчин чадалтай батерейгаараа та нэг цэнэглээд л өдрийн турш ямар ч асуудалгүй.3 Мөн шөнийн цагаар цэнэглэхээ мартсан ч сандрах хэрэггүй. TÜV Rheinland сертификаттай 40 W HUAWEI SuperCharge-ийн ачаар та өглөөний кофегоо уунгаа цэнэглэхэд л 30 минутын дотор батерейныхаа 70% хүртэл цэнэглэсэн байх болно.3

HUAWEI P40 lite HUAWEI super charge

Шинэ,
оновчтой дизайн

HUAWEI P40 lite загвар нь нэн чухал зүйлийг онцолсон. Их бие нь дөрвөн талаараа муруй загвартай учраас гарт барихад эвтэйхэн шигээ сайхан харагддаг. Урд талын камер нь 6.4 "HUAWEI Punch FullView Дэлгэцийн дотор байрладаг тул дэлгэц харахад ямар ч садаа болдоггүй. Хажуугаар нь байрлуулсан хурууны хээ уншигч загвартай тул та түгжээг нь ганц хүрэхэд л тайлах боломжтой.

HUAWEI P40 lite Midnight Black
HUAWEI P40 lite Crush Green
HUAWEI P40 lite Sakura Pink
HUAWEI P40 lite front camera for super night selfie

Өөрсдийн шинж
чанараа тодотгоё!

Super Night Selfie 2.0 горимд HUAWEI P40 lite нь бүдэг гэрэлтэй газруудад сельфи хийх үед таны нүүрийг автоматаар гэрэлтүүлж, орчны гэрлийг тааруулан, арын дэвсгэрийн өнгийг оновчтой болгосноор таныг онцолж өгдөг. Энэ нь Multi-Frame Fusion технологийг ашиглан хэд хэдэн даралтуудыг нийлүүлэн, хурц, гайхалтай селфи зургуудыг бүтээдэг.

HUAWEI P40 lite front camera for super night selfie

Let Your
Personality Shine

In Super Night Selfie 2.0 mode, HUAWEI P40 lite automatically brightens your face when you’re taking selfies in dimly-lit places, and optimizes the lighting, saturation and contrast of the background to accentuate you. It uses Multi-Frame Fusion technology to combine multiple shots, creating sharp, striking selfies.

HUAWEI P40 lite front camera for AI beauty selfie

Таны гоо үзэсгэлэнг
тодотгох селфи

Селфигээс илүү бас нэг сайн зүйл бол хиймэл оюун ухаанаар ажилладаг селфи юм. Суурилуулсан урд камер нь таны хүрээлэн буй орчны гэрэлтүүлэг, сүүдрийг ухаалгаар таньж мэднэ. Ингэснээр та өөрийн харахыг хүсч буй зүйлээ онцолсон мэргэжлийн дүр төрхтэй хөрөг зураг авах боломжтой.

HUAWEI P40 lite Kirin 810

Хүчирхэг оюун ухаан,
гайхалтай гүйцэтгэл

HUAWEI P40 lite нь технологийн гайхалтай хүчирхэг зэвсэг болох Kirin 810 чипээр тоноглогдсон. NPU нь Да Винчи архитектур дээр суурилсан бөгөөд үр дүн, хиймэл оюун ухааны боловсруулалтыг оновчтой болгодог. ISP + IVP дүрс боловсруулах нь ямар ч дуу чимээг бууруулан, балансийг тааруулдаг учраас гүйцэтгэл сайтай байдаг.

Хаана ч явсан
тоглох боломжтой

HUAWEI P40 lite нь хамгийн эрэлт хэрэгцээтэй тоглоомыг ч ямар ч асуудалгүй тоглуулахуйц хүчирхэг. Шинэ үеийн GPU Turbo нь HD график болон өндөр фреймийн хурдыг ямар ч хоцрогдолгүйгээр хүргэдэг тул та үйл явдлын цөмд байх болно. Энэ нь гайхалтай бага хүч зарцуулдаг тул та тоглоомыг удаан хугацаанд тоглоход ч асуудалгүй.

HUAWEI P40 lite GPU turbo
HUAWEI P40 lite large memory

Дурсамж бүтээхэд хангалттай
их санах ой

Ийм гайхалтай камертай бол олон тооны гэрэл зураг хадгалах шаардлагатай болно. Аз болоход, HUAWEI P40 lite нь 6/8GB RAM, xxxGB ROM багтаамжтай тул таны дарсан зураг бүхэнд хангалттай зай байна. Гайхамшигтай санах ой нь ажиллах хурдад нөлөөлөхгүйгээр олон програмыг нэгэн зэрэг ажиллуулах боломжтой гэсэн үг юм.

Таны хэрэглэх дуртай
интерфейс

HUAWEI P40 lite нь бидний хамгийн шилдэг интерфэйс болох EMUI10-тэй хамт ирдэг. Бид илүү ойлгомжтой зохион байгуулалт, гоёмсог өнгөний шийдэл бүхий дизайныг шинэчлэсэн. Бүх зүйл байх ёстой газраа байгаа бөгөөд цэсүүдийн хоорондох хялбар шилжилтийг хийснээр та нэн даруй шаардлагатай газраа хүрч чадна.

HUAWEI P40 lite EMUI10
HUAWEI P40 lite EMUI10
HUAWEI P40 lite EMUI10
HUAWEI P40 lite-apps
HUAWEI AppGallery

Аппликешнуудын дэлгүүр

HUAWEI AppGallery бол Huawei-ийн гар утасны апп хайх, татаж авах, удирдах, хуваалцах албан ёсны апп-ууд түгээх платформ юм. Энэ нь танд аюулгүй, төрөлжсөн туршлагыг хүргэх дэлхийн апп-уудын экосистемийг үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Апп-ийн агуулга, орон нутгийн үйл ажиллагаа болон онцгой саналуудыг таньд санал болгоно.

HUAWEI P40 lite
  1. Өргөн өнцгийн линзийг 120° гэж заасан. Орчны харагдацын улмаас бодит өнцөг нь 120° -аас бага харагдах боломжтой.
  2. Энэ харьцааг үндсэн камерын FOV-той харьцуулж үздэг.
  3. HUAWEI лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэсэн. Бүтээгдэхүүний ялгаатай байдал, хэрэглэгчийн дадал зуршил, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс шалтгаалан бодит гүйцэтгэл нь харилцан адилгүй байж болно.
  4. *Зөвхөн жишээ зураг болно. Бүтээгдэхүүний өнгө, хэлбэр, интерфэйс, функцууд нь зөвхөн лавлагааны зориулалттай. Бодит бүтээгдэхүүн өөр өөр байх боломжтой.
  5. *Уг бүтээгдэхүүнд Google Play-ийн оронд HUAWEI AppGallery-г урьдчилан суулгасан болно