Мэргэжлийн мэт гэрэл зургыг хормын төдийд буулгана. Гэрэл зураг авах үед AI Composition танд гэрэл зургыг зөв фокустай авахад тань зориулан ухаалаг зөвлөмж өгөх ба True-to-Colour камер 2.0 - нь нүдээр харж буй өнгө бүрийг ялган гэрэл зурагт буулган төгс дүрслэлийг бүтээнэ.
True-to-Colour Camera 2.0 нь байгалийн гоо үзэсгэлэнг бодит өнгөөр нь гэрэл зурагт буулгана, байгалийн, амьд мэдрэмж. Агшин бүрийн гайхалтай сэтгэл хөдлөлийг хадгалж, таны дурсамжийг зураг авсан тэр өдрийнх шигээ тод, өнгөлөг хэвээр үлдээнэ.
5 см ойр зайнаас харж буй мэт тод гайхалтай гэрэл зураг аваарай. Сарнилтгүй, Тод. Навчны цаанаас цухуйх жижиг шавьж, эсвэл хуягтайгаа аажуухан мөлхөх эмгэн хумсыг ч тод, нарийн дүрслэлтэйгээр гэрэл зурагт буулгаарай. Илүү ойртож харахад амьдрал бүр ч сонирхолтой.
Төгс үзэмжийг гэрэл зурагт буулган мөнхлөөрэй. AI Composition2 нь танд гайхалтай зургыг яг зөв өнцгөөс нь авах ухаалаг зөвлөмжийг өгөх ба зааварчилгааны дагуу хялбархан мэргэжлийн мэт гэрэл зургыг буулгаарай.
Ямар ч ажлыг түр зогсоосон ч, ямар ч саадгүйгээр шууд үргэлжлүүлээрэй. Техник хангамж, программ хангамж, чип болон үүлэн технологийн нэгдсэн уялдааны ачаар тасралтгүй, жигд хэрэглээг мэдрэнэ. Эрчим хүчний үр ашигтай зарцуулалтаар нэг удаагийн цэнэглэлтээр удаан хугацааны хэрэглээг таатайгаар эдлээрэй.
6,000 мАh багтаамжтай хүчирхэг батарей таны бүтэн өдрийн хэрэглээнд хангалттай хүрэлцэнэ, өдрийн турш гайхалтай мөчүүдээ бүтээхэд анхаарлаа хандуулаарай.1 Цэнэглэх шаардлагатай болсон үед утасгүй цэнэглэлт болон 66 Вт утастай HUAWEI SuperCharge5 нь таныг кофегоо ууж дуусахаас ч өмнө дахин аяллаа үргэлжлүүлэхэд бэлэн болгоно.
Цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хүнтэй, эсвэл замд явж байсан ч сайжруулсан сүлжээний дохио нь таныг үргэлж онлайн байлгаж, агшин бүрээ хуваалц.6