2019/10/25

2019 ОНД HUAWEI 200 САЯ УХААЛАГ ГАР УТАС БОРЛУУЛЖ, РЕКОРД ТОГТООЛОО

Шэньжэнь, Хятад, 2019 оны 10-р сарын 23-ны өдөр: Huawei хэрэглэгчийн бизнес групп (CBG) нь 2019.10.23 хүртэл нийт 200 сая ухаалаг гар утас борлуулсан нь өнгөрсөн жилийн энэ үеэс 64 хоногийн өмнө pекордоо эвдсэн үзүүлэлт байлаа. Huawei хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн хамгийн сүүлийн үеийн технологиор тэргүүлсэн шинэлэг онцгой загвар гаргахад чиглэн ажилладаг нь Huawei дэмжигчид болон хэрэглэгчдийн хүрээллийг улам тэлж байгаа гэдэг.

2019 онд таниилцуулагснаасаа хойш олон шагнал хүртсэн НUAWEI P30 цуврал нь одоогоор хамгийн шилдэг камертай гэж тооцогддог ба ганц камер гэлтгүй бүх ангилалд тэргүүлж байгаа. Тухайлбал хэрэглэгчдийн дунд маш алдартай электроникийн томоохон 55 сэтгүүлээс бүрдсэн “Европын дуу дүрсний холбоо”-ноос HUAWEI P30 Pro-г “EISA Шилдэг ухаалаг утас 2019-2020” хэмээн зарласан.

Саяхан нээлтээ хийсэн HUAWEI Mate 30 цуврал асар том Kirin 990 5G SoC, DxOMark дөрөвлөсөн камерын систем бүхий Супер Мэдрэгч Cine Camera болон чамин Halo бөгжний загвартай. Android Authority нь HUAWEI Mate 30 Pro-г “хүчирхэг, үлгэр жишээ гар утас” хэмээн нэрийдсэн бол GSMArena нь “энэ нь өөр ямар ч ухаалаг утсанд байхгүй шилдэг камертай утас” гэснээр Huawei-н нэр хүнд үйлдвэрлэлийн салбартаа шилдэг нь гэдгийг нотолсон үйл явдал хэмээн Европын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

Huawei хэрэглэгчийн бизнес группийн тухай

Huawei бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ 170 гаруй улс оронд хүргэдэг ба дэлхийн хүн амын гуравны нэг нь Huawei хэрэглэдэг байна. АНУ, Герман, Швед, Орос, Энэтхэг, Хятадад арван дөрвөн R&D төв байгуулагдсан. Huawei хэрэглэгчийн бизнес групп нь Huawei-н гурван бизнес нэгжийн нэг бөгөөд ухаалаг гар утас, компьютер, таблет, өмсөх утас, үүл үйлчилгээ гэх мэт үйлчилгээнүүдийг хамардаг. Huawei-ийн олон улсын сүлжээ нь харилцаа холбооны 32 жилийн туршлагатай, дэлхий даяарх бүх хэрэглэчиддээ хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг хүргэхэд зориулагдсан юм.

Huawei-н талаар илүү дэлгэрэнгүйг: http://consumer.huawei.com

Huawei хэрэглэгчийн бизнес группын талаар шинэ мэдээлэл авахыг хүсвэл доорх хуудсуудыг дагаарай:
Facebook: https://www.facebook.com/huaweimobile/
Twitter: https://twitter.com/HuaweiMobile
Instagram: https://www.instagram.com/huaweimobile/
YouTube: https://www.youtube.com/user/HuaweiDeviceCo
LinkedIn: https://www.linkedin.com/company/10617746/