2020/03/26

HUAWEI P40 цуврал мөрөөдлийн гэрэл зургийн шинэ эринийг дэлгэж байна

Huawei-н хамгийн том CMOS мэдрэгч бүхий HUAWEI P40 цувралууд нь хүчирхэг камер, өндөр хурдны 5G болон загварлаг дизайнтай учраас өдөр бүр таныг супер гэрэл зургуудаар гайхшруулахаас гадна, хэрэглэхэд маш эвтэйхэн

Huawei Хэрэглэгчийн Бизнесийн Групп (BG) өнөөдөр P40 Цувралын онцлох загвар болох дэвшилтэт технологиор гар утасны гэрэл зураг болон бичлэгийг төгс болгосон анхдагч, шинэлэг камертай HUAWEI P40 Pro+, HUAWEI P40 Pro болон HUAWEI P40-ийг албан ёсоор танилцууллаа.

HUAWEI P40 цуврал нь P Серийн нэрийн хуудас болсон гар утасны төгс гэрэл зургийн өв санг үргэлжлүүлсээр байна. Бүдэг гэрэлтэй орчинд ч багахан гэрлийг авч автоматаар гэрлээ тохируулах шидтэй 2.54 сантиметрийн том мэдрэгч нь 2.44 μm пиксел хүртэл хэмжих бөгөөд шинэ перископ загвар нь 10х хүртэл татдаг. HUAWEI P40 цуврал нь Kirin 990 5G-тэй ба өндөр хурдны 5G болон Wi-Fi 6 Plus дэмжигддэг. Дэвшилтэт технологийг гоо зүйтэй хослуулан суурилуулсан HUAWEI Quad-curve Overflow дэлгэцтэй учраас таньд илүү таатай мэдрэмжийг төрүүлнэ.

Huawei Хэрэглэгчийн Бизнес Группын гүйцэтгэх захирал Ричард.Юу хэлэхдээ “HUAWEI P цувралууд үргэлж шинэлэг, орчин үеийн загварын чиг хандлагыг шингээсэн үзэмжтэй бөгөөд хэрэглэгчдэд дээд зэргийн техник хэрэгслийг бүтээн өгч, технологи дизайн хосолсон үйлдвэрлэлийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг хүргэдэг. Leica-тай хамтран гаргадаг онцгой мэдрэгч бүхий камерын систем, HUAWEI P40 цувралуудын хүчирхэг чипсет, HUAWEI XD Fusion Engine зэрэг нь хэрэглэгчдийнхээ бүтээлч байдлыг дэмжих үүднээс өдөр тутмын Супер Тодорхойлолтыг санал болгосон” гэжээ.

Урьд өмнө нь хаана ч байгаагүй дизайн

HUAWEI P40 Pro болон HUAWEI P40 Pro+ нь НUAWEI Quad-curve Overflow дэлгэцтэй. Энэ нь ухаалаг утасны дөрвөн өнцөг нь дөрвүүлээ нумарсан бөгөөд уг бүтэц нь дүүрэн устай аяганаас ус халгин гарч буй усыг санагдуулах мэт. Маш нарийхан ирмэг бүхий гарт барихад эвтэйхэн мөлгөр булангуудтай. Хурууны хээ уншигч нь 30 хувийн хурдан биометрийн баталгаажуулалттай ба дэлгэц харахад ямар ч саадгүй билээ.

HUAWEI P40 Pro болон HUAWEI P40 нь ямар ч өнцгөөсөө гоёмсог харагдахуйц цагаан, далайн цэнхэр, хар гэсэн гурван гөлгөр материал бүхий 3 өнгө, алтлаг болон мөнгөлөг гэсэн хоёр матте өнгөний тус тус сонголтуудтай. HUAWEI P40 Pro+ ар талдаа нано технологийн тансаг керамикыг оруулсан ба энэ нь урт удаан хугацаанд маш бат бөх, тэсвэртэй материал юм. Уг онцгой загвар нь ердөө Керамик цагаан, Керамик хар гэсэн хоёр өнгө бүхий сонголттой.

Өдөр бүр Супер гэрэл зураг

HUAWEI P40 цуврал нь Ultra Vision Leica камерын системтэй тул гурвалсан камер, дөрвөлсөн камер, пента камерын тохиргоонд ашиглах боломжтой. HUAWEI P40 нь хэт өргөн өнцгийн болон телефото линзээр гайхалтай гэрэл зургууд дардаг онцлогтой. Харин HUAWEI P40 Pro нь Leica Дөрвөлсөн камерын шинэ хувьсал болох хүчирхэг хэт өргөн өнцгийн Cine камер болон 50х хүртэл татах Супер Мэдрэгчтэй ToF камертай бол HUAWEI P40 Pro+ өмнө огт байгаагүй 10х хүртэлх оптик томруулалт болон 100х хүртэлх дижитал SuperZoom Array-тэй байна.

HUAWEI P40 цувралд багтсан HUAWEI Ultra Vision Мэдрэгч нь Huawei-н өнөө үеийн хамгийн том CMOS мэдрэгч юм. Диагоналиар 2.54 сантиметрээр хэмжихэд энэ нь 2.44 μm хэмжээтэй пикселийн хэмжээ ба Full Pixel Octa PD Автофокус нь өдрийн ямар ч үед өндөр хурдтай байдаг бол HUAWEI XD Fusion Engine нь олон камераас өгөгдлийг нэгтгэж боловсруулснаар зургийн чанарыг сайжруулдаг.

HUAWEI P40 Pro нь хол зайг 5х хүртэл, 10х хүртэлх hybrid таталт, 50х хүртэлх дижитал таталттай. HUAWEI P40 Pro-гийн 5x Oптикал Телефото камер нь анх удаа RYYB өнгөний шүүлтүүрийг багтаасан бөгөөд гэрлийг нэмэгдүүлж, татаж авсан зургийн чанарыг сайжруулж өгдөг. Харин HUAWEI P40 Pro+ нь тав дахин гэрлийн тусгалтай 100x SuperZoom Array гэх шинэ перископ загвартай ба гэрлийн замыг 178 хувиар ихэсгэсэн 10х хүртэлх оптикал таталттай. Тогтворжуулсан хэт өргөн өнцгийн камер болон SuperZoom Array нь AI-тай хамтран зураг, бичлэгийн тогтворжуулалтыг сайжруулахын тулд Triple OIS + AIS-ийг хэрэгжүүлдэг.

Шинэ олон өнгөний температур мэдрэгч болон AI AWB алгоритмын тусламжтайгаар арьсны өнгө болон бүтцийг 45%-иар тодруулдаг. Алгоритмууд нь таны хөрөг зургийн гэрэл болон бусад детайлыг автоматаар тохируулна. HUAWEI P40 Pro болон HUAWEI P40 Pro+ нь Huawei-н нэрийн хуудас болсон гайхамшигт хөрөг зургийн эффектүүд болох бүдэг гэрэлт ч нүүр танигч IR Face шиг автофокус болон Bokeh дэмжигдсэн 32 MP AF камер болон IR Гүн камертай. HUAWEI P40 цуврал нь мөн хөдөлж байгаа зургаас хамгийн гоё гарсаныг нь сонгодог ухаалаг гэрэл зургийн горим болох AI Best Moment зэргийг багтаасан Golden Snap горимтой. AI Remove Passerby болон AI Remove Reflection нь зурагнаас өөрт таалагдахгүй зүйлс эсвэл гэрлийг арилгах боломжтой горим юм.

Бичлэг хийхэд тохиромжтой халаасны хүчирхэг камер

HUAWEI P40 Pro болон HUAWEI P40 Pro+ дээр суурилсан 40 МР хэт өргөн өнцгийн сине камер фокусын урт нь 18 мм-тэй тэнцүү бөгөөд 3:2 харьцааг дэмждэг 2.54 сантиметрийн мэдрэгчтэй. SedecimPixel Fusion технологи нь 40 см хүртэлх хэмжээтэй пиксел дэмжигдсэн бөгөөд ISO51200 хүртэлх гэрлийн мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд 4.48 μm хэмжээтэй супер пиксел үйлдвэрлэж, 7680 fps Ultra Slow-Motion бичлэг хийх боломжийг олгодог байна.

HUAWEI P40 цуврал нь бичлэгэнд мөн Bokeh эффект суурилагдсан. Өргөн өнцгийн линзийн адил уг горим нь бичлэгийн гол сэдвийг тодотгоход тусалдаг. Телефото камер нь өндөр чанарын 4К time-lapse бичлэг хийх боломжтой. HUAWEI P40 Pro болон HUAWEI P40 Pro+ дээр суурилагдсан Audio Zoom нь хэрэглэгчид аудио эх үүсвэрийг томруулж, дуугаа нэгэн зэрэг нэмэгдүүлэх боломжтой.

Бүгд холбогдсон 5G хүчирхэг байшин

HUAWEI P40 цуврал нь Kirin 990 5G-тэй бөгөөд уг 5G холболтыг хамгийн өргөн хүрээтэй, найдвартай AI гүйцэтгэл, эрчим хүчний хэмнэлттэйгээр нэгтгэдэг. Дэлгэцийн хариу үйлдэл болон тоглоомын сэтгэгдлийг HUAWEI P40 Pro болон HUAWEI P40 Pro+ дээрх 90 Hz самбарын ихэнх хэсгийг сайжруулан шинэчлэгдсэн графикийн дараагийн түвшинд авчирсан байна. 160 MHz Wi-Fi 6 Plus технологийн горим нь бүрэн шугамд багтсан бөгөөд 2400 Mbps хүртэлх онолын дамжуулах хурдыг дэмжиж өндөр хурдны холболтыг санал болгодог. Салбартаа тэргүүлэгч 40 W Утасгүй HUAWEI SuperCharge нь HUAWEI P40 Pro+ дээр суурилагдсан тул маш түргэн цэнэглэдэг.

EMUI 10.1 үйлдлийн систем нь илүү хялбар, ухаалаг AI амьдралыг бүтээхийн тулд зориулагдсан шинэ шинэ горимуудаа танилцуулсан. HUAWEI ухаалаг утсан дээрх HUAWEI MeeTime1 нь 1080 p Full HD-ын чанартай видео дуудлага хийх боломжтой. Таблет болон HUAWEI Vision TV нь бүдэг гэрэлтэй, интернет муу байсан ч өндөр чанартай зургууд хүргэдэг. Хэрэглэгчид мөн видео дуудлага хийж байх зуураа, бусадтайгаа бодлоо хуваалцаж тэмдэглэл хийх зорилгоор дэлгэцээ хуваалцах боломжтой юм.

Huawei Share нь ухаалаг гар утас, таблет, компьютер зэрэг бусад төхөөрөмжүүдийн хооронд өндөр хурдтайгаар файлууд дамжуулдаг. HUAWEI P40 цувралууд дээрх Huawei Share нь хэрэглэгчид ухаалаг спикерлүү хөгжмөө дамжуулах, проктерийн дэлгэцтэй холбох, утсан дээрээ дарснаар холбогдохыг хүссэн Wi-Fi-тайгаа холбогдох боломжтой2.Олон дэлгэцийн хамтын ажиллагаанд нэмж оруулсан шинэ функц нь дуудлага болон видео дуудлагандаа шууд компьютероосоо хялбархан хариулах боломжтой бөгөөд бүтээмжийг сайжруулах зорилгоор ухаалаг утсан дээрээ файл эсвэл аливаа нэг линк нээхэд шууд компьютер дээр тань гарах болно.

Олон улсын шилдэг хөгжүүлэгчидтэй хамтран ажилласнаар, Huawei-н албан ёсны аппликейшны зах зээл болох HUAWEI AppGallery дээр олон улсын болон дотоодын маш олон аппликэйшнүүдийг суурилуулсан. Түүнчлэн хэрэглэгчид шилдэг контент нийлүүлэгчдийн тасралтгүй нэмж оруулдаг шинэ нэмэлтүүдтэй HUAWEI Video, HUAWEI Music and HUAWEI Reader зэргийг өндөр чанартайгаар хэрэглэх боломжтой юм.

HUAWEI P40 цувралын зэрэгцээ, Huawei нь HUAWEI WATCH GT 2e, HUAWEI Sound X болон хавар/зуны 2020 HUAWEI X GENTLE MONSTER нүдний шилийг үйлдвэрлэж, хэрэглэгчдийн хэрэгцээг хөнгөвчлөн дижитал болгоход зориулагдсан хэрэгцээт бүтээгдэхүүний багцаа улам баяжуулан гаргасан.

HUAWEI P40 цуврал мөрөөдлийн гэрэл зургийн шинэ эрин зууныг дэлгэж байна

  • 1. Уг горим нь зөвхөн HOTA шинэчлэл дээр боломжтой. HUAWEI MeeTime нь Тайланд, Сингапур, Малайз, Филиппин болон Индонезэд дэмжигдсэн.
  • 2.Төхөөрөмжийн онцгой загварууд энэ горимд шаардлагатай.