2020/07/03

BrandZ гэх дэлхийн хамгийн үнэ цэнэ бүхий брэндүүдийн жагсаалтад Huawei оржээ.

Инновацийн шинэчлэлийг эрэлхийлж, тодорхойлдог учраас Huawei нь уг жагсаалтад тав дахь жилдээ дарааллан шилдэг 50-д багтаж байна.

Huawei нь дэлхий даяарх бүх хэрэглэгчиддээ шинэлэг байдал болон үнэ цэнийг амлаж, үүнийгээ тууштай баримталдаг. WPP болон Kantar-н гаргасан хамгийн сүүлийн үеийн BrandZ шилдэг 100 үнэ цэнэ бүхий брэндүүдийн судалгаагаар, Huawei өнгөрсөн оны энэ үеэс 29.4 тэрбум доллараар брэндийн үнэ цэнээ ахиулж хоёр байраар урагшилжээ. (YoY 9 хувиар өссөн байна) Huawei бүрэн холбогдсон ухаалаг ертөнцийг бүтээх урт хугацааны алсын хараатай зорилгоо амжилттай бүтээсэн нь 2020 онд ч мөн тасралтгүй тав дахь жилдээ дэлхий даяарх шилдэг 50 үнэ цэнэ бүхий брэндэд багтаж байна.

BrandZ гэх дэлхийн хамгийн үнэ цэнэ бүхий брэндүүдийн жагсаалтад Huawei оржээ.

Судалгаанаас үзэхэд, дэлхийн шилдэг брэндүүдийн үнэ цэнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 5.9 хувиар өсч, технологийн салбар 15 жилийн турш дарааллан тэргүүлж, шилдэг 100 брэндийн 37 хувийг эзэлж байна. Түүнчлэн Хятадын 17 брэнд шилдэг 100-д орж, харин “Шилдэг 20”-д таван брэнд багтжээ.

Өнгөрсөн жил Huawei нь дотоодын болон гадаадын зах зээлд санал болгож буй зүйлсээ төрөлжүүлэн өргөжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Хоёрдугаар сард болсон цахим нээлтийн үеэр, Huawei-н шинэ бүтээгдэхүүнүүд болох эвхэгддэг 5G HUAWEI Mate Xs ухаалаг утас, HUAWEI MatePad Pro 5G таблет болон Huawei-н анхны хэрэглээний програм хангамжийн платформ болох AppGallery гэх мэт олон шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан. Уг арга хэмжээгээр Huawei албан ёсоор AI буюу ухаалаг хялбар амьдралын төлөвлөгөөг танилцуулж, 5G-гаас AI хүртэлх хэрэглэгчийн электроник технологийн бүх зүйлд хөрөнгө оруулалт дахин хийнэ гэдгээ батлан харуулсан. Харин HUAWEI P40 цуврал нь хэрэглэгчдэд Супер тодорхойлолттой ухаалаг утасны нумарсан өнцөгтэй, гурвалсан камерын гэрэл зургийг санал болгосноор гар утасны гэрэл зургийн салбарт шинэ хэмжүүр тогтоосон юм.

BrandZ судалгаа нь IDC-ээс гурван сар тутам гаргадаг дэлхий даяарх гар утас төхөөрөмжийн мэдээллийн үр дүнгээс гардаг. Тодруулбал, Huawei нь дэлхийн зах зээлийн 17.8 хувийг эзэлдэг хоёр дохь том гар утас үйлдвэрлэгч юм. Компанийн зүүдэг төхөөрөмжийн салбарын хүргэлтийн хэмжээ 62.2 хувиар өссөн. Түүнчлэн дэлхийн таблетны 12 хувийг эзэлж, Huawei дэлхийд гуравдагч хамгийн том таблет үйлдвэрлэгч болоод байгаа юм. Canalys хэмээх бие даасан шинжээч компани Huawei-г дэлхийн шилдэг таван утасгүй аудио бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэгээр тооцов. Huawei-н компьютерийн бизнес мөн энэ жилийн эхний гурван сараас 120 хувиар өссөн байна.

Бостон консалтинг группын (BCG) Бизнес консалтингийн фирм жил бүрийн хамгийн шинийг санаачлагч компанийн тайлангаа гаргахад Huawei өнгөрсөн жилийнхээс 48 байр ахиж, дэлхийн шинийг санаачлагч шилдэг компанийн 6 дугаарт жагссан билээ. Энэ нь 2019 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд үндэслэн BCG-гээс гаргасан судалгаа юм. BCG нь компаниудын гүйцэтгэлийг үнэлэхдээ олон улсын сэтгэлгээ, үйлдвэрийн тэгш байдал, үйлдвэрийн тасалдал болон үнэ цэнээ бүтээх зэрэг олон үзүүлэлтүүдийг нь хардаг байна. Уг жагсаалтад орсон шилдэг 50 компани дундаас Huawei илүү өндөр үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн, Huawei нь ирээдүйн ухаалаг хялбар амьдралыг бүтээх бүх хувилбарын программ хангамжийн эко системийг боловсруулах чиглэлээр хөгжүүлэгчид болон түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Жишээлбэл, Huawei нь апп-ийн шинэчлэл бүтээж, хурдасгахын тулд chip-device-cloud-ийн чадварыг бүрэн нээн ажиллаж байгаа бөгөөд Shining-Star хөтөлбөрөөс хөгжүүлэгчид өөрсдийн санаагаа зах зээлд гаргахад туслахуйц нэг тэрбум долларын санхүүжилт авсан билээ.

1. Дата эх сурвалж IDC
2. Дата эх сурвалж Canalys

Медиа

Татах

Huawei хэрэглэгчийн бизнес группын талаар

Huawei-н бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь 170 гаруй улс оронд хэрэглэгддэг бөгөөд дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь ашигладаг. АНУ, Герман, Швед, Орос, Энэтхэг, Хятад зураг улсад 15 судалгааны төв байгуулсан. Huawei хэрэглэгчийн бизнес групп нь Huawei-н гурван бизнес нэгжийн нэг нь бөгөөд зөвхөн ухаалаг утас, зөөврийн компьютер, зүүдэг төхөөрөмж, клоүд үйлчилгээ зэргийг хамардаг. Huawei нь дэлхийн харилцаа холбооны салбарт бараг 30 жилийн туршлага хуримтлуулсан ба дэлхий даяарх бүх хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн технологийн давуу талуудыг хүргэхэд зориулагдсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://consumer.huawei.mn

Huawei хэрэглэгчийн бизнес группын талаар доорх хаягаар биднийг дагаарай:

• Facebook: https://www.facebook.com/huaweimobilemn/
• YouTube: https://www.youtube.com/channel/UCcOfKpew6UgBIY5GBQjjDRg
• Instagram: https://www.instagram.com/huaweimobilemn/