HUAWEI nova 10 SE

Хэрэглэгч та интернетийн хамгийн сүүлийн загварыг ашиглах эсвэл интернет хөтчөө солино уу.
HUAWEI nova 10 SE
HUAWEI nova 10 SE
Be inspired, Be nova

108 мп өндөр чанартай хөрөг зургийн камер1 | 66 Вт HUAWEI Супер цэнэглэгч2 | 4500 мАц хэмжээтэй батарей3

Бүтээгдэхүүний онцлогууд
HUAWEI nova 10 SE product highlights

Оддын тойрог зам мэт цагираг

HUAWEI nova 10 SE product highlights

108 мп өндөр чанартай хөрөг
зургийн камер1

HUAWEI nova 10 SE product highlights

6.67 инч OLED
HUAWEI FullView дэлгэц4

HUAWEI nova 10 SE product highlights

Хөнгөн, нимгэн загвар

HUAWEI nova 10 SE product highlights HUAWEI nova 10 SE product highlights

хэмжээтэй батарей3

HUAWEI nova 10 SE product highlights HUAWEI nova 10 SE product highlights

HUAWEI Супер цэнэглэгч2

ЗАГВАР

Анхны

харцаар дурлам

Гоо үзэсгэлэнг илэрхийлэх оддын тойрог зам мэт цагираг

Гэрлийн дор гялалзах оддын тойрог зам бүхий цагираг нь камерын дизайныг тодотгож, сайтар өнгөлсөн линзээр дамжуулан сансар огторгуйн сүр жавхланг бодитоор харах боломжийг бидэнд олгодог.

HUAWEI nova 10 SE Star Orbit Ring
Гялалзсан гурван өнгө

Энэхүү цуврал гар утасны арын дизайныг бүрсгэр хэрнээ гэрэлтсэн, торгомсог гадаргуугаар бүрж үндсэн логотой хослуулан гоо үзэсгэлэнг илүү тодотгож өглөө.

HUAWEI nova 10 SE colors
Мөнгөлөг:

Мөнгөлөг болон алтлаг өнгөний хослол нь технологийг урлагтай хослуулж ирээдүйд авчрах мэт мэдрэмжийг төрүүлнэ.

HUAWEI nova 10 SE colors
Минт ногоон:

Гялалзсан хээнцэр давхаргатай ногоон өнгө нь залуу насны хязгааргүй эрч хүчийг харуулдаг.

HUAWEI nova 10 SE colors
Хар:

Хар ба алтлаг өнгөний хослол нь нууцлаг байдлыг илтгэж, шинэ урам зориг төрүүлдэг.

Гарт барихад эвтэйхэн

HUAWEI nova 10 SE нь том батарей болон дэлгэцийг нарийхан хэлбэрт оруулсан. Ердөө 7.39 мм зузаантай5. Энэ нь таны халаасанд багтах эсвэл гарт барихад илүү хялбар боллоо.

нимгэн

7.39 мм

HUAWEI nova 10 SE lightweight thin design
HUAWEI nova 10 SE lightweight thin design
HUAWEI nova 10 SE lightweight thin design
HUAWEI nova 10 SE OLED display
HUAWEI nova 10 SE OLED display
Хурц, тод OLED дэлгэц

6.67 инчийн OLED HUAWEI FullView дэлгэц4 гайхалтай нягтрал, өнгийг өндөр гүйцэтгэлтэйгээр танд харуулдаг. 91.85% дэлгэц-их биеийн харьцаатай6 хэдий ч эрчим хүчийг илүү сайн хэмнэдэг. 90 Гц дүрс сэргээх хурд7 270 Гц мэдрэгчтэй түүвэрлэлтийн хурдаар7 жигд гацалтгүй үзэх боломжийг санал болгож байна.

Хавтгай ирмэг бүхий дэлгэц

Уг утасны дэлгэц нь хавтгай ирмэгтэй бөгөөд гурван талдаа хэт нарийхан хүрээтэй тул харагдах байдлыг өргөсгөдөг. Энгийн тэгш байдал нь цэвэр, цэмцгэр дүр төрхийг тодотгоно.

HUAWEI nova 10 SE flat-edge screen
Тохируулах боломжтой байнгын идэвхитэй дэлгэц

Дэлгэц унтарсан үед танд цаг, батарей болон бусад чухал мэдээллийг харуулах "Байнгын идэвхитэй" дэлгэцийн горимыг сонгох эсвэл үүсгэх замаар дэлгэцээ өөрчлөх шинэ тохиргоотой.

КАМЕР

108 MP

өндөр нарийвчлалтай хөрөг зургийн камер1,
Гоо үзэсгэлэнг утсандаа буулга

Өндөр нягтаршилтай үндсэн камер

108 MP

Ултра өргөн , гүний мэдрэгчтэй камер

8 MP

Макро камер

2 MP

108 MP камерын системийг сайжруулсан,
Таны дараагийн түвшний мэргэжлийн төхөөрөмж

HUAWEI nova 10 SE raw domain fusion algorithm

RAW домэйн дэх олон хүрээг нэгтгэх алгоритм:

Пикселийн түвшний дүрслэл боловсруулах алгоритм болон олон фрэймийн синтезийн технологийн тусламжтайгаар дүрслэлийн чанарыг сайжруулж, бүрсийлтийг багасгадаг. Харанхуй эсвэл арын гэрэлтүүлэг гэх мэт өөр өөр гэрэлтүүлгийн орчныг харгалзах алгоритмтай автоматаар тохируулдаг бөгөөд ингэснээр хөрөг болон агшин зуурын зураг бүрийг гэрэлтүүлэх боломжийг олгодог.

9-1 пикселийн зай:

Гэрэлтүүлгийн динамик хүрээг томруулж, илүү цайвар эсвэл бараан орчныг илүү сайн зохицуулж, үс, арьсны өнгө болон бусад нарийн ширийн зүйлийг илүү нарийвчилсан дүрслэлд оруулдаг.

f/1.9 диафрагм:

Ирж буй гэрлийн хэмжээ болон талбайн гүнийг нэмэгдүүлж, арын дэвсгэрийг бодитоор бүдгэрүүлж, гол дүрт төвлөрдөг.
HUAWEI nova 10 SE 108MP high-res portrait

Өндөр нарийвчлалтай хөрөг зураг: 108 мегапикселийн үндсэн камер нь гар утсыг гайхалтай нягтаршил, гэрэл мэдрэх чанарыг сайжруулж, ялангуяа гэрэл гэгээтэй орчинд урьд өмнө анзаарагдаагүй нарийн деталиудыг тодруулдаг.

HUAWEI nova 10 SE HDR portrait

HDR хөрөг: Таны царайг тод харуулахын тулд арын гэрэлтүүлэгтэй үзэгдлүүдийг автоматаар таньж, арын хэсгийн нэмэлт хурц гэрлийг дарж, тодосгогчийг сайжруулдаг.

HUAWEI nova 10 SE night portrait

Шөнийн хөрөг: Олон фрэймийн дуу чимээг арилгах алгоритм нь бүрсийлтийг багасгаж, тод байдлыг сайжруулахын зэрэгцээ зургийг бүхэлд нь гэрэлтүүлдэг.

Төгс гэрэл зураг,
ердөө л хүрэх төдийд
HUAWEI nova 10 SE AI Snapshot

AI хормын хувилбар: Үнэт мөчүүдийг алдахаас нь
өмнө утсандаа буулгаарай.

HUAWEI nova 10 SE selfie

Селфи: Хамгийн үзэсгэлэнтэйгээр зураг болгон буулгана

HUAWEI nova 10 SE ultra wide angle shot

Хэт өргөн өнцгийн зураг авалт: Зургийн хүрээнд илүү ихийг багтаахын
тулд өргөсгөх горимыг ашиглаарай

HUAWEI nova 10 SE bokeh portrait

Боке хөрөг: Фокусыг онцлох зүйл рүү шилжүүлж
арын дэвсгэрийг бүдгэрүүлнэ.

Бага хүчин чармайлтаар илүү хөгжилтэй влогууд хийгээрэй

Урд/Арын давхар харах видео: Дэлгэцийг 2 хэсэгт хуваан урт болон ард талын камераар зэрэг бичлэг хийх боломжтой

Хэт өргөн өнцгийн видео: Өргөн уудам ландшафтыг авахын тулд харагдацыг өргөсгөх, эсвэл өргөн өнцөг ашиглан селфи видеонд илүү олон найз нөхдөө хамруулаарай.

ГҮЙЦЭТГЭЛ

Санаа зовнилгүйгээр

илүү ихийг мэдрээрэй

*Энэхүү зураг нь зөвхөн сурталчилгааны зориулалттай болно

Яарч байна уу?
Удаан хүлээх шаардлагагүй

66 W HUAWEI Супер цэнэглэгч2 Утсанд дагалдах цэнэглэгч болон цэнэглэгч кабель нь 10 минут8 цэнэглэсний дараа дөрвөн цагийн турш богино хэмжээний бичлэг тоглуулах боломжтой. 38 хүртэлх минутанд таны утсыг бүрэн цэнэглэнэ.9

Урт хугацаанд цэнэгээ барих батарей

Утасны 4500 мАч батерей3 нь ухаалаг эрчим хүчний удирдлагын технологиор дэмжигдсэн. Та бүрэн цэнэглэлтээр 12 цаг видео тоглуулж, нар мандахаас үдшийн бүрий хүртэл нэг ч унтраалгүй ашиглах боломжтой10.

HUAWEI nova 10 SE 4500mah battery

EMUI

Аюулгүй, Хялбар,
Саадгүй

Супер төхөөрөмж: Хослуулан хэрэглэхэд илүү хялбар болсон

Удирдлагын самбар дээрх төхөөрөмжийн дүрсүүдийг чирч байрлуулснаар телевиз, чихэвч, зүүдэг төхөөрөмжтэйгээ холбогдож, хязгааргүй11 сонсож, үзэж эхлээрэй.

HUAWEI nova 10 SE super device
HUAWEI nova 10 SE privacy
Таны мэдээлэл болон нууцлал таны
зөвшөөрлөөр хэрэглэгдэнэ

Микрофон, байршил, камер болон бусад гол онцлогуудын аюултай байж болзошгүй хүсэлтүүдийг таны зөвшөөрлөөр идэвхижүүлнэ.

Ухаалаг хавтас

Том хавтаснууд нь танд дуртай програмуудаа хялбархан хадгалах, ашиглах боломжийг олгоно. Нээх бол зүгээр л дүрс тэмдэгт дарна уу.

HUAWEI nova 10 SE smart folder
  1. Арын үндсэн камер нь 108 MP камер юм. 108 MP хөрөг зургийг HIGH-RES горимд авах боломжтой. Бодит бүтээгдэхүүнээс харна уу.
  2. 66 Вт нь цэнэглэх хамгийн дээд хүч бөгөөд зөвхөн зориулалтын 66 Вт-ын HUAWEI SuperCharge цэнэглэгч болон кабелийг ашиглах үед л хүрэх боломжтой. Бодит цэнэглэх хүч өөр байж болно.
  3. Зайны ердийн хүчин чадал нь 4500 мАч, нэрлэсэн хүчин чадал нь 4400 мА.
  4. Дэлгэц нь стандарт тэгш өнцөгт гэж үзвэл диагоналаар 6.67 инч хэмжээтэй байна. Дугуйрсан булантай тул дэлгэцийн бодит талбай нь заасан хэмжээнээс бага байж болно.
  5. Мэдээллийг Huawei лаборатороос авдаг. Утасны зузаанд камерын нэмэлт зузаан ороогүй болно. Бодит хэмжээс ба жин нь бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэлийн процесс, хэмжих аргаас хамаарч өөр өөр байж болно.
  6. Мэдээллийг Huawei лабораториос авдаг. Хэмжилт нь дэлгэцийн хэмжээтэй пропорциональ дэлгэцийн харагдах хэсгийн хэмжээ дээр суурилдаг. Бодит бүтээгдэхүүний үзүүлэлт давамгайлна.
  7. HUAWEI nova 10 SE нь 90 Гц хүртэлх дэлгэцийн сэргээх хурд, 270 Гц хүртэлх мэдрэгчтэй түүвэрлэлтийн хурдыг дэмждэг. Дэлгэцийг сэргээх хурд болон мэдрэгчтэй түүвэрлэлтийн хурд нь тухайн програм эсвэл тоглоомоос хамаарч өөр өөр байж болно.
  8. Цэнэглэлт болон батарейны ашиглалтын талаарх мэдээллийг Huawei лабораториос авдаг. Дараах нөхцлөөр 10 минут цэнэглэсний дараа: Температур, харьцангуй чийгшлийг тогтвортой байлгаж, цэнэгийг 3%-иас эхлэх, утсанд дагалдах HUAWEI SuperCharge цэнэглэгч болон цэнэглэгч кабелийг ашиглан, дэлгэц унтарсан үед цэнэглэх, утас нь Wi-Fi сүлжээнд холбогдсон, дэлгэцийн тод байдлыг 150 нит болгож, дууны хэмжээг дунд зэрэг болгож, богино хэмжээний видео цацах програмаас бусад бүх програмыг хаасан байх. Батарейны ашиглалтын хугацаа нь бүтээгдэхүүн, хэрэглээний зуршил, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
  9. Мэдээллийг Huawei лаборатороос авдаг. Бодит цэнэглэх хурд нь бүтээгдэхүүн, хэрэглээний зуршил, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
  10. Мэдээллийг Huawei лаборатороос авдаг. батарейны ашиглалтын хугацаа нь бүтээгдэхүүн, хэрэглээний зуршил, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
  11. Энэ функц нь зөвхөн Huawei-ийн тодорхой төхөөрөмжүүдэд хамаарна. Төхөөрөмж нь Wi-Fi болон Bluetooth асаалттай, ижил Huawei бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай. Таны утсанд өмнө нь холбогдсон төхөөрөмжүүд нь найдвартай төхөөрөмжөөр бүртгэгдэж Super Device хэсэгт харагдах болно. Энэ функцийг ямар төхөөрөмжийн загвар болон програм хангамжийн хувилбар дэмждэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Huawei хэрэглэгчийн үйлчилгээтэй холбогдоно уу.
  12. *Видеонууд нь сурталчилгааны зориулалттай. Бүтээгдэхүүний өнгө, хэлбэр, интерфейс болон функцууд нь зөвхөн лавлагаанд зориулагдсан болно. Бодит бүтээгдэхүүн ялгаатай байж болно.
consumer.huawei.com-с гарах
Холбоос дээр дарсны дараа та гуравдагч талын вэбсайт руу орох болно. Huawei нь энэ гуравдагч талын вэб сайтыг хянах болон ямар нэгэн хариуцлага хүлээхгүй
Буцах Үргэлжлүүлэх