Орчны дуу тусгаарлагч технологийг нэвтрүүлж, дотогшоо болон гадагшаа чиглэсэн микрофонууд нь гадна болон доторх чимээг илрүүлж, улмаар идэвхитэй драйверууд дуу чимээний эсрэг зөв дохио үүсгэдэг. HUAWEI FreeBuds Pro нь 40 дБ1 дуу чимээг дарах хүчин чадалтай тул цэвэр дуугаралтыг тайван мэдрэх боломжийг танд олгоно.
HUAWEI FreeBuds Pro нь хүрээлэн буй орчны дуу чимээг ухаалгаар таньж, орчны дуу чимээг тусгаарлах горимыг тохируулснаар сонсоход ямар ч илүү шуумгүй, таатай байх болно.
Аялаж байхдаа ч орчны дуу чимээг тусгааралснаар таньд илүү таатай байх болно. Үймээн шуугианаас холдож, зөвхөн хөгжмөө мэдрээрэй!
Ажил дээрээ байхдаа цаас эргүүлэх, шивэх, компьютерын дуу чимээ, хүмүүсийн яриа болон номын сан зэрэг бусад нам гүм орчинд үүсэх шуум сонсохгүй байх нь таны анхаарлыг төвлөрүүлэхэд гайхалтай тусална.
Орчны дуу чимээг гайхалтай тусгаарласан учраас хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар алхсан ч, хүмүүсээр дүүрсэн кафе орсон ч та зөвхөн хөгжмөө л сонсох болно.
Чихэвчээ авах шаардлагагүй. Зүгээр л удаан дарахад та дохионы горимд шилжиж, хүрээлэн буй орчинтойгоо холбогдох боломжтой. Харин Voice Mode2 нь хүний дуу хоолойг ялгаруулахын тулд орчны дууг багасгадаг. Тиймээс нисэх онгоцны буудлын нэвтрүүлэг эсвэл хажуугаар өнгөрч буй найз нөхөдтэйгээ яриа өрнүүлэхээ бүү мартаарай.
HUAWEI FreeBuds Pro нь хүчирхэг, динамик дуу чимээ гаргадаг тул та ямар ч хөгжмийг, яг дэргэд нь үзэж буй мэт мэдрэмж өгнө.
11 мм-ийн драйверын өндөр соронзон нягтрал, дээд зэргийн тогтвортой
учраас чихэвч нь хүчтэй басс өгч дуу чимээг гайхалтай бууруулдаг.
HUAWEI FreeBuds Pro нь хэрэглэгчдийн сонссон бодит цагийн дохионы өөрчлөлтийг илрүүлж, чихний хэлбэр, зүүсэн байдлаас хамааран хамгийн тохиромжтой давтамжийн хариуг гаргадаг EQ тохируулгыг динамикаар хэрэгжүүлдэг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж байхдаа ч та цэвэр дуугаралттай хөгжим сонсох боломжтой.
Шинэ Hybrid Call Noise Cancellation нь 3-мик систем болон дуут мэдрэгчийг хослуулан арын дуу чимээг багасгаж, ярьж буй хүний дуу хоолойг ихэсгэдэг.
Дуудлагын үеэр, bone дуут мэдрэгч нь хүний дуу хоолойг илүү тод, чанга сонсогдохуйц хүргэдэг.
Гадаа харсан хоёр микрофон таны дууны чиглэлээс дууг зөв авдаг бол дотогш чиглэсэн микрофон нь таны дуу хоолойг илүү тод сонсдог.
Уг чихэвчны салхины хамгаалалт болон шингэн механик хийц нь агаараас үүдсэн салхины исгэрэх чимээг арилгадаг. Тиймээс алхах, гүйх, дугуй унахдаа сэвшээ
салхийг чөлөөтэй мэдрээрэй.4
Чихэвчний дээд ба доод төгсгөлд байрлах
хоёр микрофон нь салхины дуу чимээг
арилгах зорилготой хоолойгоор тоноглогдсон.
Давхар антены дизайнтай HUAWEI
FreeBuds Pro нь дохионы өргөн хүрээг хамардаг.
Таны утас цүнх, халаас эсвэл
саадтай хэсэгт байсан ч таны
HUAWEI FreeBuds Pro нь тогтвортой
холболттой байх болно.
Чихэвч бүр нь хоёр Bluetooth антентай бөгөөд дохионы бүрэн хамрах
хүрээг хангаж, хүрээлэн буй орчны нөлөөллөөс үл хамааран
тасралтгүй харилцаа холбоог хангаж өгдөг.
Хүчирхэг Bluetooth 5.2 сертификаттай чипсет нь гацалтыг 180 мс5
хүртэл багасгаж, гайхалтай дуугаралтыг авчирдаг.
11 мм-ийн драйверын өндөр соронзон нягтрал, дээд зэргийн тогтвортой учраас чихэвч нь хүчтэй басс өгч дуу чимээг гайхалтай бууруулдаг.
HUAWEI FreeBuds Pro нь хэрэглэгчдийн сонссон бодит цагийн дохионы өөрчлөлтийг илрүүлж, чихний хэлбэр, зүүсэн байдлаас хамааран хамгийн тохиромжтой давтамжийн хариуг гаргадаг EQ тохируулгыг динамикаар хэрэгжүүлдэг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийж байхдаа ч та цэвэр дуугаралттай хөгжим сонсох боломжтой.
Дуудлагын үеэр, bone дуут мэдрэгч нь хүний дуу хоолойг илүү тод,
чанга сонсогдохуйц хүргэдэг.
Гадаа харсан хоёр микрофон таны дууны чиглэлээс дууг зөв авдаг бол дотогш чиглэсэн микрофон нь таны дуу хоолойг илүү тод сонсдог.
Чихэвчний дээд ба доод төгсгөлд байрлах хоёр микрофон нь салхины дуу чимээг арилгах зорилготой хоолойгоор тоноглогдсон.
Чихэвч бүр нь хоёр Bluetooth антентай бөгөөд дохионы бүрэн хамрах хүрээг хангаж, хүрээлэн буй орчны нөлөөллөөс үл хамааран тасралтгүй харилцаа холбоог хангаж өгдөг.
Хүчирхэг Bluetooth 5.2 сертификаттай чипсет нь гацалтыг 180 мс5
хүртэл багасгаж, гайхалтай дуугаралтыг авчирдаг.
Хос салхины дуу чимээг дарах бүтэц нь хурдтай явж байх үед ч цэвэр дуугаралт хүргэдэг.
Тоглоомоо хурдан бөгөөд бодитоор мэдрээрэй.
Видео бичлэгээ илүү өргөн цар хүрээтэй хийгээрэй. HUAWEI FreeBuds Pro-ийн өндөр чанартай бичлэгийн тусламжтайгаар зай нь дуу чимээ эвдэхгүй бөгөөд тогтвортой дамжуулалттай 20 Гц7 хүртэлх давтамжийг хамардаг. Бодит ертөнцөд сонсдог бүх зүйлийг яг бодитоор нь хуулбарладаг учраас энэ нь урам зоригтой влогчдын хувьд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.
HUAWEI FreeBuds Pro нь таны дуртай дуунд яг тохирох гурван өөр өнгөтэй ирдэг: гялтгар, металан мөнгөлөг өнгө, гялалзсан, тансаг Керамик цагаан өнгө, боловсронгуй хэв маягт нийцсэн, сонгодог хар өнгө.
Зөөлөн силикон чихэвчний зөөлөвч нь 3 өөр хэмжээтэй. Tip fit тест нь таны чихэнд хамгийн тохиромжтойг нь сонгоход тусална.8
Урд болон хойд чихний хөндий дамжуулалтын загвар нь чихний доторх агаарын даралтыг тэнцвэржүүлж, таагүй мэдрэмжээс зайлсхийхийн тулд агаарын эргэлтийг баталгаажуулдаг.
Авсаархан, хөнгөн, зүүхэд тун эвтэйхэн загвар нь таны төсөөлж байснаас ч илүү таньд зориулсан мэт л чихэнд тань таарна.
Өндөр мэдрэмжтэй мэдрэгч нь таны шаардлагыг үнэн зөв биелүүлдэг. Шудрах, дарах эсвэл товших хөдөлгөөнөөр та хөгжмөө чангалж, багасгаж, дуудлага хийх, хөгжмөө амархан солих боломжтой. Ухаалаг харилцан үйлчлэл, удирдахад хялбар.
ANC / Мэдлэгийн горим
Дээшээ гүйлгэх: хэмжээ +
Доошоо гүйлгэх: хэмжээ –
Хөгжим тоглуулах / зогсоох
Дуудлаганд хариулах / таслах
Дараагийн дуу
Өмнөх дуу
Орчны дуу чимээ тусгаарлагчыг унтраасны дараа нэг удаагийн цэнэгээр та 8 цаг сонсоно, харин цэнэглэх хайрцагтай хамт 36 цаг хүртэл сонсох боломжтой.9 Та мөн ухаалаг гар утас эсвэл таблетаараа цэнэглэгч хайрцгийг цэнэглэх боломжтой.10
Орчны дуу чимээ тусгаарлагч асаалттай үед нэг удаагийн цэнэгээр 3.5 цаг хүртэлх дуудлага авч, харин цэнэглэх хайрцагтай хамт 16 цаг хүртэл авах боломжтой.9
Орчны дуу чимээ тусгаарлагч асаалттай үед нэг удаагийн цэнэгээр та 5 цаг сонсоно, харин цэнэглэх хайрцагтай хамт 22 цаг хүртэл сонсох боломжтой.9
Цэнэглэх хайрцгийг нээхэд, таны утсан дээр цонх гарч ирэх бөгөөд11 энэ нь анх удаа холбоход эсвэл дахин холболт хийхэд гарч ирэх ба таны цэнэг хэр их үлдсэнийг харуулах болно.
HUAWEI FreeBuds Pro-ийг хоёр төхөөрөмжтэй зэрэг холбох боломжтой.12 таблет, компьютер болон бусад ухаалаг төхөөрөмжүүдийг дэмждэг хос холболттой тул та таблет дээрээ видео үзэх боломжтой. Мөн утасны дуудлага ирэхэд ч холболтоо заавал солих шаардлагагүй, чихэвчин дээрээ дараад л хүлээн авна.
AI Life App-ийн Tip fit тестийн функцийг ашиглан чихэвчний зөөлөвч зүүсэний дараа таны чихэнд яг тохирч буйг сонгож, өөрт хамгийн тохиромжтой чихэвчний зөөлөвч хийснээр орчны дуу чимээг илүү сайн тусгаарлаж, гайхалтай цэвэр дуугаралтыг мэдрэнэ.
AI Life App-ийн "Миний чихэвчийг олох"13 програм ашиглан FreeBuds Pro-оо хялбархан хайж олох боломжтой. Газрын зургийн байрлалаар нь баруун, зүүн чихэвч өөр өөр газар байсан ч, эсвэл хайрцгандаа байсан ч хялбархан олно. Та хэрэв чихэвчтэйгээ ойрхон байвал дуут дохиогоор нь хайх ч боломжтой. 14
AI Life App ашиглан шинэ HUAWEI FreeBuds Pro-оо тултал нь ашиглаарай. Апп-д хэдхэн товшилт хийснээр та өөр өөр дуу хяналтын горимоос сонгох, чихэндээ төгс тааруулах зөвлөмж, чихэвчнийхээ байрлалыг хянах зэрэг бусад олон онцлог шинж чанаруудыг ашиглах боломжтой.
Ухаалаг утсаараа QR кодыг хуулаад, татах зааварчилгаа болон дүрмүүдийг дагаарай.
Аж үйлдвэрийн дэлхийн гэрчилгээ SGS-ийн I зэргийн гэрчилгээтэй HUAWEI FreeBuds Pro-ийн шинэлэг ногоон технологи нь салбартаа тэргүүлэх байр суурь эзэлдэг.