Huawei нь олон улсын тэргүүлэх мэдээлэл, харилцаа холбооны технологийн (ICT) дэд бүтэц болон ухаалаг төхөөрөмж нийлүүлэгч юм. Цахилгаан холбооны сүлжээ, IT, ухаалаг төхөөрөмж, клоуд үйлчилгээ зэрэг дөрвөн гол салбарын цогц шийдлийн тусламжтайгаар бид хувь хүн, гэр бүл, албан байгууллага бүрт бүрэн холбогдсон, ухаалаг ертөнцийн дижитал хэрэглээг хүргэх үүрэгтэй билээ.


Huawei-н бизнесийн гурван группийн нэг болох HUAWEI Хэрэглэгчийн бизнес групп нь ухаалаг утас, компьютер, таблет, зүүдэг төхөөрөмж, гар утасны өргөн зурвасын төхөөрөмж, гэр бүлийн төхөөрөмж, төхөөрөмжийн клоуд үйлчилгээ зэргийг хариуцдаг дэлхийн гурав дахь том ухаалаг утасны үйлдвэрлэгч юм. HUAWEI Хэрэглэгчийн бизнес групп нь хэрэглэгчдэд сүүлийн үеийн технологийг хүргэх, технологийн дэвшлийн аз жаргалыг дэлхий даяар олон хүнтэй хуваалцах зорилготой юм. Урагш улам алхан, мөрөөдлөө биелүүлээрэй.


Huawei Хөгжүүлэгчдийн Хурал 2020 (Хамтдаа) нь HarmonyOS 2.0, EMUI 11, HMS(Huawei Mobile Services), HUAWEI HiLink, болон HUAWEI Судалгаа зэргийн томоохон шинэчлэлүүдийг зарлаж, дэлхийн хөгжүүлэгчид болон эко системийн түншүүд хэрэглэгчдэд сайжруулсан, шинэлэг туршлагаар хангах боломжийг олгов.

Huawei нь Fortune 500 жагсаалтад 49-д оржээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 12 оноогоор ахисанг харуулж байгаа юм.
BrandZ хамгийн үнэ цэнэ бүхий Top 100 брэндийн хамгийн сүүлийн судалгаагаар Huawei нь өнгөрсөн жилийнхээс 2 байр ахиж 45-д жагсжээ. Ийнхүү 2020 онд тасралтгүй тав дахь жилдээ Huawei нь хамгийн үнэ цэнтэй брэндийн энхий 50-д багтаж байгаа юм.
HUAWEI P40 цуврал болох HUAWEI P40 Pro+, HUAWEI P40 Pro, HUAWEI P40 нь гар утасны гэрэл зураг болон бичлэг хийх боломжийг эрс сайжруулсан камерын тэсрэлтэтэ шинэчлэл бүхий хамгийн сүүлийн үеийн нумарсан загвартай ухаалаг утаснууд маань худалдаанд гарлаа.

Huawei HUAWEI Mate Xs нээлтээ хийснийхээ дараа дараагийн хувьсгал болох HUAWEI Mate X foldable эвхэгддэг гар утсаа гаргасан. Huawei-н шинэ технологоор дүүрэн HUAWEI Mate Xs нь Huawei Kirin 990 5G SoC болон сайжруулсан Falcon Wing Design-тай, ухаалаг утас, таблетын горимууд дээр хүчирхэг үзүүлэлтүүд болон хэрэглэгчийн сэтгэлд нийцэх хамгийн өндөр зэрэглэлийн төхөөрөмж юм.

Brand Finance-с гаргадаг дэлхийн хамгийн үнэ цэн бүхий 500 брэндийн 2020 оны жагсаалтад Huawei эхний 10-т орж, өнгөрсөн жилийнхээс 2 байраар урагшиллаа.
Huawei HUAWEI Mate 30 Цувралаа Германы Мюнхен хотноо амжилттай зохион байгуулсан. Kirin 990 5G SoC-тэй, дөрвөлсөн камертай, харц булаам онцгой OLED HUAWEI Horizon дэлгэцтэй HUAWEI Mate 30 цуврал нь техник хангамж болон программ хангамжийн ертөнцөд шинэ гоо зүй болон загварыг үргэлж тогтоолоо.

Huawei компани нь Kirin 990 цувралын хамгийн сүүлийн хувилбар болох Kirin 990 болон түүний 5G хувилбарыг IFA-д нээсэн. Kirin 990 (5G) бол дэлхийн хамгийн анхны 5G SoC билээ. Салбарын хамгийн авсаархан 5G ухаалаг гар утасны шийдэл бөгөөд анхны бүрэн давтамжийн 5G SoC юм. Kirin 990 (5G) нь 5G арилжааны эхний жилийн нэг алхам болох гайхалтай 5G холболтын туршлагыг хэрэглэгчиддээ бий болгож байна.

Huawei хөгжүүлэгчдийн бага хурлын үеэр Huawei компани нь HarmonyOS-ийг бүх төхөөрөмж, хувилбаруудад нэгтгэсэн хэрэглэгчийн туршлагыг бий болгох зорилгоор бүтээсэн шинэ микрокернел дээр суурилсан, тархсан үйлдлийн системийг гаргалаа. Хүчтэй ажиллагаатай энэхүү хөнгөн, авсаархан үйлдлийн системээр дамжуулан Huawei нь төхөөрөмжүүдийн дунд нэгдсэн, хуваалцсан экосистемийг бий болгохыг зорьж байна.

Huawei 5-р сард Швейцарьт нээлтээ хийснийхээ дараа дэлхийн анхны хос горим бүхий 5G ухаалаг гар утас болох HUAWEI Mate 20 X (5G) -ийг Хятадад гаргасан. HUAWEI Mate 20 X (5G) нь Huawei-н хамгийн сүүлийн үеийн 7nm Balong 5000 ба SA (Standalone) болон NSA (Non-Standalone) 5G сүлжээнүүдийг дэмждэг Kirin 980 бүхий 5G терминалын чиптэй хоёуланг нь ашигладаг хос чиптэй 5G ухаалаг гар утас болсон.

Олон жилийн амжилтыг үргэлжлүүлэн Huawei нь Fortune 500 жагсаалтын 61-р байранд орсон. 2019 оны үзүүлэлт нь 2018 оныхоос 11 байр ахисан ба 2017 онтой харьцуулахад 68-аар ахисан байна.
BrandZ-с жил бүр зохион байгуулдаг Дэлхийн шилдэг үнэ цэн бүхий 100 брэндэд Huawei брэндийн үнэ цэнээ 8%-р өсгөж 47-д орсон. Энэ нь 2018 оныхоос нэг байраар ахисан үзүүлэлт бөгөөд дөрөв дэх жилдээ дараалан Huawei шилдэг 50-т багтаж байгаа юм.
Huawei нь HUAWEI SuperSpectrum мэдрэгч, оптик SuperZoom линз (5X оптик зүүм, 10X hybrid зүүм, 50X дижитал зүүм), шинэ HUAWEI ToF (Нислэгийн цаг) камер зэргийг багтаасан HUAWEI P30 цувралын хамт гэрэл зургийн түүхийг шинэчлэлээ. Түүнчлэн сайжруулсан оптик ба AI дүрсийг тогтворжуулагч технологийн ачаар ямар ч нөхцөлд гайхалтай зураг болон бичлэг хийх боломжтой.
MWC 2019 дээр Huawei нь дэлхийн хамгийн хурдан 5G эвхэгддэг HUAWEI Mate X загварыг гаргалаа. Falcon Wing Mechanical Hinge загвартай, 7нм олон горимтой модем чипсет, дэлхийн хамгийн хурдан HUAWEI SuperCharge-тай. HUAWEI Mate X нь GSMA-ийн "Дэлхийн гар утасны конгресс 2019 дэх хамгийн сайн шинэ холбогдсон гар утасны төхөөрөмж" чухал шагнал хүртсэн билээ.
Huawei-н хамгийн нягт, хамгийн өндөр хүчин чадалтай чип дээрх систем (SoC) болох Kirin 980 процессортой HUAWEI Mate 20 цувралыг танилцуулсан. Энэхүү нэрийн цуврал нь дөрвөн төхөөрөмжөөс бүрдэнэ: HUAWEI Mate 20, HUAWEI Mate 20 Про, HUAWEI Mate 20 X ба ПОРШЕ ДИЗАЙН HUAWEI Mate 20 RS. HUAWEI Mate 20 серийн Матрикс камерын систем нь Leica Ултра өргөн өнцгийн линзтэй бөгөөд энэ нь шинэ бичил орчны багтаамжийн тусламжтайгаар хэрэглэгчдэд илүү өргөн төдийгүй илүү ойр харах боломж олгодог.
Huawei нь тэргүүний брэндийн зөвлөмжийн үйлчилгээ үзүүлдэг Интербрэнд компаниас гаргадаг 2018 оны Дэлхийд шилдэг брэнд жагсаалтад "Хамгийн үнэ цэнтэй брэнд" гэсэн ангилалд 68-р байр эзлэв. Huawei компани 2017 оноос хойш хоёр байр ахиж, брэндийн үнэлгээ 14 хувиар өсч, 7.6 тэрбум ам.долларт хүрсэн.
Huawei компани дэлхийн анхны 7 nm процессийн гар утасны SoC чипсет болох Kirin 980-г танилцуулав.
IDC-ийн мэдээлснээр, 2018 оны хоёрдугаар улиралд Huawei олон улсын ухаалаг гар утасны зах зээлд 2-р байр эзлэв.
Huawei нь Форбесоос эмхэтгэн гаргадаг 2018 оны дэлхийн Хамгийн Үнэ Цэнтэй Брэндийн жил тутмын жагсаалтад орсон Хятадын цор ганц компани болж 8,4 тэрбум ам.долларын брэндийн үнэлгээтэйгээр шалгарсан.
Huawei HUAWEI P20 цувралын ухаалаг утас, Порше загварын HUAWEI Mate RS-ээ танилцууллаа. HUAWEI P20 Про нь DxOMark-аас 109 оноо авсан. Энэ нь одоогийн байдлаар хамгийн өндөр оноо юм.
Huawei нь HUAWEI MateBook X Про, HUAWEI MediaPad M5 цувралыг танилцуулсан.
Huawei нь HUAWEI Mate 10 цувралыг зарласан бөгөөд энэ нь Kirin 970 чипсет болон EMUI 8.0 зэрэг шинэлэг техник хангамжийг хослуулан, AI гар утасны аппликэйшнүүдэд шинэ үүдийг нээж өгөх болно.
Интербрэнд өөрийн 2017 оны Дэлхийн шилдэг брэндийн тайланг гаргаж, Huawei-г 70 дугаар байранд орсныг мэдэгджээ. Брэнд нь 6,676 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн ба өнгөрсөн жилийн хугацаанд 14 хувиар өссөн байна.
Huawei IFA 2017-н үеэр Kirin 970-г танилцуулсан. Kirin 970 нь Android Authority-аас шалгаруулсан IFA 2017 Шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртсэн.
Европын дуу, дүрсний холбооноос HUAWEI P10 нь "ЕISA Ухаалаг утасны Камер 2017-2018" харин БУГУЙН ЦАГ 2 нь "ЕISA Зүүдэг төхөөрөмж 2017-2018" цолыг тус тус хүртсэн.
Huawei-н 2017 H1 Ухаалаг утасны тээвэрлэлт нь 73.01 сая хүртэл нэмэгдэж, өнгөрсөн жилийн энэ үеэс 20.6 хувиар өссөн.
Huawei нь Брэнд Z Топ 100 хамгийн үнэ цэнтэй дэлхийн брэндийн 2017 оны жагсаалтад 49-р байранд орсон.
Форбес өөрийн 2017 оны Хамгийн үнэ цэнтэй брэндийн жагсаалтыг гаргахад HUAWEI нь 7.3 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр 88-р байранд жагсаж, жагсаалтад орсон цор ганц Хятад брэнд болсон.
Huawei өөрийн хоёр дахь хувилбарын ухаалаг цаг, HUAWEI ЦАГ 2 болон Порше Загварын HUAWEI Ухаалаг цагийг танилцуулав.
Huawei нь HUAWEI P10 болон HUAWEI P10 Plus гаргалаа. Ухаалаг гар утасны гайхалтай содон өнгө болон шинэ Leica урд болон арын камерыг танилцуулсан.
Huawei HUAWEI Mate 9 болон Порше загварын HUAWEI Mate 9-г Германы Мюнхен хотод танилцуулсан.
Huawei нь Интербрэндийн 2016 оны Дэлхийн шилдэг 100 брэндүүдийн жагсаалтад дахин жагсаж, 16 байр ахиж 72-р байранд жагссан нь технологийн төрөлдөө хамгийн хурдацтай өсөлт үзүүлэгчдийн нэг болсон.
Huawei болон Leica нь Max Berek шинэчлэлтийн лабораторийг нээж байгаагаа зарласан ба энэ нь дурангийн систем, VR, AR, програм хангамжид суурилсан технологиудын хүрээн дэх цаашдын судалгаа, хөгжлийг дэмжих юм.
Huawei HUAWEI Nova, HUAWEI MediaPad M3, HUAWEI P9 загвараа улаан, цэнхэр өнгөөр гаргасан.
Huawei нь Huawei HiLink ухаалаг гэрийн Экосистемийг байгуулав. Huawei HiLink ухаалаг гэрийн шийдлүүд, ухаалаг гэрийн АПП болон төрөл бүрийн ухаалаг бүтээгдэхүүнүүд гарсан.
HUAWEI P9 нь ЕISA Шагнал гардуулах ёслолоос (Европын дуу, дүрсний холбоо) Европын хэрэглэгчийн ухаалаг утас 2016-17 шагналыг авсан.
Huawei нь суурь шинжлэх ухааны чадамж, ялангуяа алгоритм дээрх Huawei-н чадавхыг бэхжүүлэх зорилгоор Франц улсад Математик болон Алгоритмийн Шинжлэх Ухааны Лабораторийг байгуулав.
Лондон, Их Британи, Huawei анхны хос Leica линзтэй ухаалаг утасны цуврал HUAWEI P9-г гаргаж, ухаалаг утсаар зураг авах шинэ стандартыг тогтоов.
Huawei брэндийн элчээр Лионел Мессиг нэрлэв.
Huawei 2016 оны MWC дээр HUAWEI MateBook-г гаргав. Түүнчлэн HUAWEI MateBook нь 15 шагнал хүртсэн.
Huawei нь олон улсын тансаг хэрэглээний брэнд Swarovski-тэй хамтарч анхны эмэгтэй Android Wear™-г гаргав. Эрдэнийн болон дэгжин HUAWEI ЦАГ-ийг CES дээр танилцуулав.
Huawei үндсэн загварын HUAWEI Mate 8-н нээлтийг хийж, HUAWEI Цагны Хятад хувилбарыг мөн тэр өдөр гаргав.
Huawei HiSilicon Kirin 950 чипсетийг танилцууллаа. Энэ нь зах зээл дээрх хамгийн анхны арилжааны 16FF + гар утасны SoC бөгөөд дөрвөн цөмт Cortex-A72 2.3GHz, 1.8GHz дээр тааруулсан дөрвөн цөмт Cortex-A53 бүхий big.LITTLE бүтэцтэй юм.
Huawei компани 2015 оны Интербрэндийн 100 шилдэг дэлхийн брэндийн жагсаалтад 88-р байр эзэлсэн.
Google компани Huawei болон Google-ийн хамтран бүтээсэн Nexus 6P загварыг Сан-Франциско хот дахь нээлтийн арга хэмжээн дээр танилцуулсан. Үүнийг "Apple-ийн фэнүүдийг уруу татдаг Андройд ухаалаг утас" гэж нэрлэсэн.
Huawei компани шинэлэг "Даралтын хүч" технологи бүхий Mate S шинэ загварын нэрийн ухаалаг утсыг Герман улсын Берлин хотноо болсон IFA дээр танилцууллаа. Huawei Цагийг мөн тэр үед зэрэг гаргав.
HUAWEI P8 нь EISA-аас "Европын хэрэглэгчдийн ухаалаг гар утас 2015 - 2016" шагналыг авсан.
Huawei Брэнд Z-ийн Шилдэг 100 үнэ цэнтэй брэндийн жагсаалтад технологийн брэндүүдээс 16-д орсон байна. Брэнд Z-ийн мэдээлснээр Huawei брэндийн үнэлгээ 2015 онд 15.335 тэрбум ам.долларт хүржээ.
Huawei компани энэ жилийн тэргүүлэгч P8 ба 6.8 инчийн дэлгэцтэй P8max ухаалаг утсыг гаргав.
Huawei нь тансаг дизайн, загвар, автомашин, 3D, дижитал, брэндийн стратеги зэрэг чиглэлээр мэргэшсэн 10 дизайнертай "Парисын гоо зүйн" төвийг нээсэн.
Huawei нь Huawei Цаг, TalkBand B2, TalkBand N1, дараагийн үеийн фаблет, MediaPad X2 зэргийг толилуулсан ба "Мөрөөдөл бүтээлч сэтгэлгээг бий болгоно" гэсэн нэртэй брэндийн алсын харааг гаргав.
Huawei Германы Берлин хотноо хэд хэдэн нэрийн ухаалаг утас гаргасны дотор Ascend Mate7, Ascend G7, Ascend P7 Индранил загвар болон EMUI 3.0 багтжээ.
Ascend P7 утас нь EISA-н "Европын хэрэглэгчийн ухаалаг утас 2014 - 2015" шагналыг хүртсэн.
Huawei компани салбартаа тэргүүлэх найман цөмтэй Kirin 920 чипсетийг гаргав.
Huawei компани дэлхийн хамгийн нимгэн ухаалаг утасны нэг (6,5 мм) болох 4G LTE Ascend P7-ийг танилцуулсан.
Huawei 7 инчийн, 4G LTE-г дэмждэг MediaPad X1, Ascend G6 4G ухаалаг утас, дэлхийн хамгийн анхны LTE Cat6 Хөдөлгөөнт WiFi-тай Huawei E5786-г танилцуулсан.
Huawei компани анхны LTE-г дэмждэг 150 Mbps хүртэл өндөр хурд бүхий Huawei Ascend Mate2 4G тэргүүний өндөр зэрэглэлийн ухаалаг утсыг АНУ-ын Хэрэглэгчийн цахим бүтээгдэхүүний үзэсгэлэн дээр танилцуулсан.
Huawei компани Huawei-н салбар болон бие даасан брэнд Honor-г Хятадад танилцуулж, Honor 3C, 3X, E5730-ыг гаргасан.
Huawei компани дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утсын нэг болох Huawei Ascend P6 шинэ үеийн ухаалаг гар утсыг Лондонд танилцуулсан.
Huawei Испанид болсон Гар утасны Дэлхийн их хурал дээр "Боломжийг бүрдүүлцгээе" гэсэн олон улсын хэрэглэгчдэд зориулсан брендийн шинэ аянг эхлүүлснээ мэдэгдэв.
Huawei компани дэлхийн цор ганц, хамгийн анхны LTE Cat4 Ascend P2 ухаалаг гар утсыг Испанид болсон Гар утасны Дэлхийн их хурал дээр танилцуулав.
Huawei компани дэлхийн хамгийн том дэлгэцтэй 6.1-инчийн Huawei Ascend Mate гар утас болон Huawei компанийн анхны Windows Phone 8 ухаалаг утас, Ascend W1 зэргийг АНУ дахь Хэрэглээний цахим бүтээгдэхүүний үзэсгэлэн дээр танилцуулав.
Huawei компани 5 инч 443 PPI Супер Ретина дэлгэц бүхий өндөр зэрэглэлийн нэрийн гар утас Huawei Ascend D2-г АНУ-ын Хэрэглээний цахим бүтээгдэхүүний үзэсгэлэн дээр танилцуулав.
IDC-ийн мэдээлснээр, Huawei нь дөрөвдүгээр улиралд дэлхийн гурав дахь хамгийн том ухаалаг гар утасны үйлдвэрлэгч болжээ.
Huawei компани дэлхийн хамгийн хурдан дөрвөн цөмт Huawei Ascend D1 ухаалаг утсыг Испанид болсон Гар утасны Дэлхийн их хурал дээр танилцуулав.
Huawei АНУ-ын Хэрэглээний цахим бүтээгдэхүүний үзэсгэлэн дээр дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас болох Huawei Ascend P1 S (6,68мм) утсаа гаргахдаа загварлаг ухаалаг утас Huawei P цувралаа танилцуулав.
Huawei өөрийн клоуд үйлчилгээг анх гарган дэлхийн хамгийн анхны клоудыг дэмждэг ухаалаг гар утсыг танилцуулсан.
Huawei C8500 ухаалаг утсын албан ёсны нээлтээс хойш ердөө 100 хоногийн дотор нэг сая гаруйг худалдаалжээ.
Huawei компани Google-ийн Андройд 2.2 үйлдлийн системтэй өөрийн анхны IEEOS ухаалаг гар утсаа Германы IFA үзэсгэлэн дээр танилцуулсан.
Huawei-ийн хөдөлгөөнт өргөн зурвасын бүтээгдэхүүний нийлүүлэлт 100 сая нэгжид хүржээ.
Huawei анхны Андройд ухаалаг гар утсаа гаргаж Испанид болсон Гар утасны дэлхийн их хурлын үеэр T-Mobile-тай хамтран ажиллахаа мэдэгдэв.
Huawei E180 нь Азийн гар утасны шагнал авч 'Шилдэг Хөдөлгөөнт Өргөн зурвасын Бүтээгдэхүүн' гэж өргөмжлөгдөв.
Huawei хөдөлгөөнт WiFi дизайныг олон улсад хүлээн зөвшөөрч, E270 загвар Ред Дот Дизайн шагнал хүртсэн бол E172 загвар IF Бүтээгдэхүүний Дизайны Шагнал хүртсэн.
Huawei компани дэлхийн хамгийн хурдан, хамгийн авсаархан HSDPA USB модем болох E220 загварыг Сингапурт гаргав.
Huawei анхны 3G гар утас болох U626-ыг Чарлтон Медиа Группээс "Шилдэг 3G ухаалаг гар утас" хэмээн өргөмжилсөн.
Huawei Францын Канн хотноо болсон 3GSM бага хурал дээр Хятадын анхны WCDMA гар утсыг танилцуулав.
Huawei өөрийн гар утасны хэлтсийг байгуулав.