HUAWEI P60 Pro

Хэрэглэгч та интернетийн хамгийн сүүлийн загварыг ашиглах эсвэл интернет хөтчөө солино уу.

ТӨСӨӨЛЛӨӨ НЭЭ

HUAWEI P60 Pro KV HUAWEI P60 Pro KV
HUAWEI P60 Pro Highlights

Үзэгдэх төдийд хээнцэр байдлыг авчирна

Сонгодог камерын массив;
Рококо сувд, Сувдан бүтэцтэй загвар1

HUAWEI P60 Pro Highlights

Гэрлийн хэт мэдрэг XMAGE камер

Гэрлийн хэт мэдрэг телефото камер,
F2.1 том диафрагм;
Гэрлийн хэт мэдрэг үндсэн камер,
F1.4–F4.0 тохируулж болох физик диафрагм;
Телефото Супер макро

HUAWEI P60 Pro Highlights

Бат бөх кунлун шилэн нүүр, нумарсан дэлгэц

6.67 инч2 LTPO дэлгэц,
1-120 Гц дасан зохицох сэргээх хурд3;
10 × дахин илүү уналтад тэсвэртэй кунлун шилэн нүүр4;
IP68 ус цацах, ус, тоосны эсэргүүцэл5

HUAWEI P60 Pro Highlights

88 W HUAWEI SuperCharge6

10 минутын дотор 50% цэнэглэнэ7;
50 Вт утасгүй HUAWEI SuperCharge8;
4815 мАц батерей9

Цор ганц бай

HUAWEI P60 Pro Rococo Pearl
HUAWEI P60 Pro Rococo Pearl

Энэхүү тансаг ухаалаг гар утас нь өвөрмөц Сувдан бүтэцтэй дизайн1 -ыг өөртөө шингээсэн бөгөөд гаднах төрхөөрөө утас бүрт өвөрмөц хэв маягийг өгч, түүнийг мөнхийн гоёл шиг гялалзуулж, алхам тутамдаа дэгжин байдлыг бүрэн илэрхийлэх боломжийг олгоно

HUAWEI P60 Pro Rococo Pearl
HUAWEI P60 Pro Colours
HUAWEI P60 Pro Colours

Рококо сувдан цагаан

Хар

Rococo Pearl ширхэг бүр нь цор ганц загвараараа романтик, гоёмсог хэв маягийг тодруулж өгнө.

Хурууны хээ тогтохоос хамгаалсан шилэн гадаргуутай хар өнгийн загварын утас бол классик бүтээл юм.

Бат бөх кунлун шилэн нүүр,
нумарсан дэлгэц

6.67 инчийн Quad-Curve LTPO дэлгэц нь гарт барихад эвтэйхэн ба 1-120 Гц давтамжтай дэлгэцийн дүрс сэргээх хурдаараа гайхалтай харагдах байдлыг бий болгоно. HUAWEI X-TrueTM Дэлгэц нь гэрэлтэй болон харанхуй нөхцөлд зөв, бодит өнгийг харуулдаг. P3 гамма өнгийг дэмжих TÜV Rheinland Colour Accuracy Dual гэрчилгээтэй (Өнгөний нарийвчлал ба нарийвчилсан өнгөний үзүүлэлт)

HUAWEI P60 Pro Screen

Гэрлийн хэт мэдрэг XMAGE камер

HUAWEI P60 Pro Camera
HUAWEI P60 Pro Camera

Гэрлийн хэт мэдрэг телефото камер нь танд ямар ч зайнаас, цаг хугацаанаас үл хамааран бодит харагдах зураг авах боломжийг олгоно. F1.4–F4.0 автоматаар тохируулж болох физик диафрагм бүхий өндөр гэрэлтүүлэгтэй үндсэн камер, урьд өмнө хэзээ ч байгаагүй бүрэн хэмжээний гэрэл нэвтрүүлэх чадвараар өдөр ч шөнө ч гайхалтай зураг дарж чадна. XMAGE загварууд нь зургийн өнгийг дахин сэргээж тэс өөр шинэ стилийг бий болгодог.

HUAWEI P60 Pro Camera

Гэрлийн хэт мэдрэг телефото камер

Олон линзийн бүлгүүдээр цэнэглэгдсэн хамгийн сүүлийн үеийн гэрлийн хэт мэдрэг телефото камер, 178% илүү гэрэл нэвтрүүлэх10 чадвартай F2.1 том диафрагмын тусламжтайгаар харанхуйг бүрэн гэрэлтүүлж нарийн деталиудыг тодотгож өгнө. Ганцхан товшилтоор та бүрсгэр, харанхуй дүрсүүдийг нарийвчлан, тод гайхалтай бүтээл бий болгоорой.

HUAWEI P60 Pro Telephoto Camera

Алс холоос ч шөнийг томоор хараарай

HUAWEI XD Optics алгоритмын тусламжтайгаар харанхуй нөмөрсний дараа ч бүтэн 200 дахин11 томруулж, HD дүрсээр шөнийн гайхалтай дүр зургийг бүтээгээрэй.

HUAWEI P60 Pro 200X zoom range

Сарны тод томруун дүр зураг

HUAWEI P60 Pro moon mode

Сарны тод томруун дүр зураг

Сарны гэрэл зургууд урьд урьдынхаас илүү гайхалтай гэрэлтсэн харагдаж байна. Зүгээр л утсаа хүссэн газраасаа чиглүүлж, томруулснаар сарны үзэсгэлэнтэй зургийг утсандаа буулгаарай

Илүү тод

HUAWEI P60 Pro telephoto anti-shake

Илүү тод

Телефото чичиргээний эсрэг мэдрэгчний дэвшилтэт төхөөрөмж нь төв болон дөрвөн булангийн хооронд дүрс тогтворжуулахад мэдэгдэхүйц сайжруулалт хийсэн бөгөөд ингэснээр таны зургууд илүү тод харагдаж, өртөх хугацаа нь бүр ч богино боллоо.

Тэнгэрээр дүүлэн нисэх мэт

HUAWEI P60 Pro candid photograph

Тэнгэрээр дүүлэн нисэх мэт

Байгалийн гоо үзэсгэлэн, сүр жавхлангийн илэрхийлэл болох хосгүй ивээл, хүч чадлаар тэнгэрт дүүлэн нисч буй бүргэдийн зургийг алс холоос гар утсаараа ч дарж болно

Гэрлийн хэт мэдрэг үндсэн камер

Үндсэн камерын асар том F1.4 диафрагм ба RYYB мэдрэгч нь гэрлийн нэвтрэлтийг нэмэгдүүлснээр тод, баялаг, өнгөний ялгарал бүхий нүдэндээ ч итгэмгүй зургуудыг бүтээнэ!

HUAWEI P60 Pro main camera

Сүүдрээс гар

HUAWEI P60 Pro main camera shot

Сүүдрээс гар

Шинэчлэгдсэн гэрэл нэвтрүүлэх чадвар, өндөр динамик хүрээ нь сүүдэртэй, гэрэлтэйд, ямар ч нөхцөлд дарсан зургийг таны утасны дэлгэцэн дээр бодит, тод ялгаралтайгаар харуулна.

Маш нарийн деталь
бүхий бүтэцтэй дүрслэл

HUAWEI P60 Pro xd fusion pro

Маш нарийн деталь
бүхий бүтэцтэй дүрслэл

HUAWEI XD Fusion Pro-ийн тод, шинэ бүтэцтэй систем нь хиймэл оюун ухаант алгоритмаар дамжуулан объектуудын бүтцийг нарийвчлан дүрслэх бөгөөд ингэснээр - гялалзсан болор эсвэл нарийн ширхэгтэй арьсан эдлэл гэх мэт ямар ч материалыг яг таны харж байгаатай адил дүрсэлдэг.

Видео дээрх гэрэл мэдрэгч

Ултра гэрэлтүүлгийн видео нь таны шөнийн телефото видеог анхаарал татахуйц тунгалаг байдлаар блокбастер болгон хувиргах зорилготой. HDR Vivid Video нь хүрээ бүрийг бүтэц, тодосгогчоор баялаг болгож, таны хүссэн дүрсний чанарыг бий болгодог.

Загварыг тодорхойлно

XMAGE-г ашиглан ямар төрлийн зураг авахаа чөлөөтэй сэтгэж, гадна орчны өнгө бүрийг зураг дарах болгондоо мэдрээрэй. Opt сонголт нь амьдралын бодит өнгө болгоныг авах боломж олгох бол, Vivid сонголтоор илүү хүчтэй өнгөөр зургаа чимж , Bright нь таныг харагдаж байгаагаас чинь илүү гэгээлэг, туяа цацруулам болгоно.

HUAWEI P60 Pro XMAGE style

Жинхэнэ

HUAWEI P60 Pro XMAGE style

Тод

HUAWEI P60 Pro XMAGE style

Гэрэлтэй

 

 

 

Энэхүү бичлэг нь лавлагааны зориулалттай.

Зураг авахад илүү хялбар болжээ

Утасны цоо шинэ дүрс татах талбар болон ухаалаг товчлуурын байршил нь таны зураг дарах туршлагад суурилж илүү сайжирсан бөгөөд хэрэгтэй бүх хэрэглүүрүүдэд хуруугаараа хүрэх боломжтой болсон.

HUAWEI P60 Pro 88W supercharge

Хурднаас хурдан

88 W HUAWEI SuperCharge6 -аар турбо горимыг асааж утасныхаа цэнэгийг ердөө 10 минутын7 дотор 50% болгож нэмэгдүүлэх боломжтой. Бат бөх 4815 мАц батерей9 болон BatteryCare оновчлолууд нь цэнэглэлт бүрийг хамгийн сайн ашиглахад туслахын тулд батарейн ажиллах хугацааг уртасгадаг.

88 Вт

HUAWEI утастай супер цэнэглэгч6

50 Вт

HUAWEI утасгүй супер цэнэглэгч8

4815 mAh

том зай9

HUAWEI P60 Pro ip68

*Энэхүү сурталчилгааны зураг нь зөвхөн лавлагааны зориулалттай.

Бат бөх байхаар бүтээгдсэн

Энэхүү Кунлун шилэн дэлгэц нь Швейцарийн SGS байгууллагаас шилэн дэлгэцний уналтад тэсвэртэй байдлаараа5 од бүхий үнэлгээгээр баталгаажсан. Ерөнхий уналтад тэсвэртэй байдал нь 10 дахин 4 сайжирсан. Мөн IP68 үнэлгээ бүхий өдөр тутамд тохиодог эрсдэл болох ус, чийг, тоос нэвтрэхээс сэргийлсэн хамгаалалттай.

HUAWEI P60 harmonyOS 3.1

3D цаг агаар Always on Display

Дэлгэц рүү харах үед цаг агаарын 3D хөдөлгөөнт дүрсийг шууд харж, хотынхоо цаг агаарын мэдээллийг хялбараар аваарай

  1. Энэ технологи нь зөвхөн HUAWEI P60 Pro Рококо сувд загварт бий
  2. Нумарсан булангийн дизайныг хэмжихдээ дэлгэцийн диагональ уртыг стандарт тэгш өнцөгтийн дагуу хэмжихэд 6.67 инч байна (бодит харагдах талбай нь арай бага).
  3. Дэлгэц сэргээх хурд нь өөр өөр програм, нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байж болно.
  4. Кунлун шилэн нүүртэй загварыг энгийн шилэн нүүртэй загвартай харьцуулсан HUAWEI Lab стандартын унагах туршилтын үр дүнд үндэслэсэн. Утас нь нарийн ширхэгтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан байдаг тул ашиглах явцад утсаа цохиж, унагахгүй байхыг анхаарна уу.
  5. Энэхүү бүтээгдэхүүн нь IEC 60529 стандартын дагуу ус, тоос шороонд тэсвэртэй байх хяналттай лабораторийн нөхцөлд туршсан IP68 зэрэгтэй. Ердийн ашиглалтын үед энэ үзүүлэлт буурч болно. Нойтон эсвэл чийгтэй орчинд утсаа цэнэглэж болохгүй. Цэвэрлэх, хатаах зааврыг гарын авлагаас үзнэ үү. Усанд дотор живэх, үүнээс үүдэлтэй гэмтэл нь баталгаат байдалд хамаарахгүй. IP68 зэрэглэл нь туршилтын тодорхой нөхцөлд үндэслэн төхөөрөмж нь 2 метр хүртэл, 30 минутын турш статик усны хортой нөлөөллөөс хамгаалагдсан бөгөөд ус ба төхөөрөмжийн температурын зөрүү 5 хэмээс ихгүй байна гэсэн үг юм.
  6. 88 Вт нь цэнэглэх хамгийн дээд хүч бөгөөд зөвхөн 88 Вт-ын HUAWEI SuperCharge цэнэглэгч болон кабель ашиглах үед л хүрэх боломжтой. Бодит цэнэглэх хүч өөр байж болно.
  7. Цэнэглэх өгөгдлийг Huawei-ийн лабораторийн туршилтаас авсан бөгөөд температурыг 25±1℃, харьцангуй чийгшлийг 45%-80% RH гэж тохируулсан бөгөөд бүтээгдэхүүнд дагалдаж ирдэг Huawei SuperCharge цэнэглэгч болон цэнэглэгч кабелийг ашиглан Турбо горимыг идэвхжүүлсэн, мөн дэлгэц унтарсан, зогсолтын горимд цэнэглэгдсэн утас. (Цэнэглэх явцад таны утасны температур бага зэрэг нэмэгдэж магадгүй бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм.) Батерейны бодит ашиглалтын хугацаа нь бүтээгдэхүүн, хэрэглээний зуршил, хүрээлэн буй орчны хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно.
  8. 50 Вт нь утасгүй цэнэглэх хамгийн дээд хүч бөгөөд зөвхөн HUAWEI SuperCharge утасгүй цэнэглэгчийн тавиур (дээд тал нь 50 Вт) эсвэл HUAWEI SuperCharge утасгүй автомашины цэнэглэгч (дээд тал нь 50 Вт) ашиглах үед (тусдаа худалдан авах) боломжтой. 66 Вт эсвэл 88 Вт HUAWEI SuperCharger болон кабель. Бодит цэнэглэх гүйцэтгэл өөр байж болно.
  9. Нэрлэсэн утга. Зайны хүчин чадал нь 4715 мАц.
  10. HUAWEI P50 Pro-тэй харьцуулахад. Мэдээлэл нь Huawei лабораторийн шинжилгээний үр дүнд үндэслэсэн.
  11. Томруулах хүрээ нь хэт өргөн өнцгийн томруулалтад хуваагдсан хамгийн их томруулах харьцаа юм.
consumer.huawei.com-с гарах
Холбоос дээр дарсны дараа та гуравдагч талын вэбсайт руу орох болно. Huawei нь энэ гуравдагч талын вэб сайтыг хянах болон ямар нэгэн хариуцлага хүлээхгүй
Буцах Үргэлжлүүлэх