2020/05/22

HUAWEI зах зээлд шинээр гаргах ухаалаг эко системээ байгуулж байна

БНХАУ-ын Шенжен хотноо болсон Huawei Аналистикуудын дээд хэмжээний уулзалт 2020-н үеэр HUAWEI Хэрэглэгчийн Бизнес Групп (CBG) шинжээчидтэй уулзаж, салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, дэвшилтэт технологи, эко системийн хөгжлийн талаар ярилцлаа. Энэ жил уг дээд хэмжээний уулзалтыг Ухаалаг AI амьдрал, оюуны эко системд тулгуурласан. Уулзалтын үеэр компанийн цаашдын хөгжил дэвшилд онцгой анхаарал хандуулжээ.

HUAWEI CBG-ийн бодлого төлөвлөлтийн дарга Шао Янг хэлэхдээ “HUAWEI Хэрэглэгчийн Бизнес Групп нь нэгдсэн ухаалаг эко систем байгуулахаар болсон. Бид 1 + 8 + N бодлогийн нэг хэсэг болох төхөөрөмжүүдийн хооронд үйлчилгээг хуваалцах болон агуулгыг синхрончлох зэргээр хэрэглэгчид таатай мэдрэмж түгээх хувьсгалчид болохыг хүсэж байна” гэжээ.

HUAWEI нь “1 + 8 + N” гэх хөгжлийн бодлогийг баримталдаг. Уг бодлогийн нэрэн дэх “+” гэдэг нь WAN холболт болон богино зайн холболтын технологийг илэрхийлдэг. Эдгээр нь ямар ч нөхцөлд байсан бусад төхөөрөмжтөй файл зураг хуваалцах боломжийг олгож, хэрэглэгчдэд өргөн их боломжуудыг нээж өгдөг. HUAWEI нь 5G-г бий болгосон гол технологид хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх хийсэн нь архитектуртай үйлдлийн систем болон дуут туслагчтай HUAWEI Share билээ. Компани нь урт хугацааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, салбартаа тэргүүлэгч шинэлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсээр байна. Түүнчлэн, HUAWEI утасны үйлчилгээ (HMS) нь төхөөрөмжүүдийн хооронд агуулга синхрончлох боломжтой ба хэрэглэгчид хэрхэн ажиллах, амрах, аялах зэргийг үндсээр нь өөрчлөн сайжруулдаг.

Эко сисием нь архитектурын OS дээр суурилагдсан

HUAWEI CBG-н програм хангамжийг хөгжүүлэх хэлтсийн дарга Вонг Ченглу дээд хэмжээний уулзалтын үеэр ухаалаг утасны хөгжлийн ирээдүйн чиг хандлага нь хэд хэдэн төхөөрөмжийн харилцан үйлчлэл, ухаалаг утасны боломжуудын цар хүрээтэй холбоотой гэдгийг цохон тэмдэглэжээ. Ингэснээр үйлдлийн системд шинэ шаардлагуудыг бий болгодог байна. Төхөөрөмжүүдийн хоорондийн харилцан үйлчлэл нэг төхөөрөмж дээр ямар ч гацалтгүй, сайн үр дүнтэй байх ёстой. Мөн холболт болон нэвтрэхээс гадна та утасныхаа нөөц, багтаамжаа цэгцлэх хэрэгтэй. Эко систем нь нээлттэй байх ёстой ба гуравдагч төхөөрөмжтэй харилцан үйлчлэлийг дэмжих ёстой байдаг байна.

Мэдээллийн сан, програм хангамжийн архитектурын загвартай болсноор HUAWEI нь үйлдлийн системийн техникийн түвшнээс төхөөрөмж хоорондын харилцан үйлчлэл хүртэл сайжрах боломжтой болсон. Энэ нь та ердөө нэг төхөөрөмжийг ашиглаж буй мэт боловч хэд хэдэн төхөөрөмжийг нэгэн зэрэг ашиглана гэсэн үг. Гэхдээ ямар ч нөхцөлд хэрэглэгчийн аюулгүй байдал, нууцлалыг бид баталгаажуулдаг. Уг технологийг олж нээснээр улам олон төхөөрөмжүүд бие биетэйгээ өөрсдийн нөөц, бололцоогоо хуваалцах боломжтой. Жишээ нь, EMUI 10.1 интерфэйс дээрх олон цонхны горим нь гар утасны дуудлагад хариу өгөхөд компьютерийн камер, микрофоныг ашиглах боломжтой. Гар утас дээрх олон төхөөрөмжийн хяналтын төв нь төхөөрөмжүүдийг тэдгээрийн хоорон дахь ухаалаг харилцан үйлчлэлээр хангадаг.

Түгээх технологи нь салбартаа маш олон боломжийг үзүүлж байна. Жишээлбэл, техник үйлдвэрлэгчдийн сонирхлыг татах ба хэрэглээг ихэсгэхүйц хэрэглэхэд хялбар аппликейшнууд бүтээх юм. Түүнчлэн, түгээх технологи нь аппликэйшн бүтээхэд гардаг төвөгтэй байдлыг багасгаж, хэд хэдэн төхөөрөмжид зориулан аппликэйшний нэг загвар гаргах хэрэгтэй болдог хөгжүүлэгчдийн цаг болон зардлыг хэмнэх юм.

HUAWEI-н бүх гар утасны үйлчилгээ нь нэгдмэл эко системд суурилагдсан

HUAWEI нь хөгжүүлэгчдийг "Processor - Device - Cloud Storage" гэсэн системийн боломжуудаар хангадаг. Үүнд HMS Core Kits буюу цогц иж бүрдэл гар утасны үйлчилгээний хэд хэдэн горимууд багтдаг. Жишээ нь, Account Kit, In-App Purchase Kit, Machine Learning Kit, HiAI Kit болон Камер Kit. HUAWEI нь гар утасны үйлчилгээний нийтлэг эко систем бий болгох, агуулга үйлчилгээг төрөлжүүлэх, хэрэглэгчдийг 5G эрин үеийн ухаалаг горимуудаар хангах зорилгоор дэлхийн шилдэг хөгжүүлэгчид болон түншүүдтэй хамтран ажиллаж байна.

Дээд хэмжээний уулзалтад оролцож буй хүмүүст хандан HUAWEI CBG-гийн клоүд үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Тан хэлэхдээ, “HUAWEI зах зээлд тэргүүлэгч чанартай аппликэйшнүүдийг гаргадаг тул хэрэглэгч тэдгээрийг олох болон суулгахад бага цаг хугацаа, хүчин чармайлт шаардагддаг. Компани маань илүү аюулгүй байдал болон дотоодын зах зээлд тохируулан санал болгодог. Мөн, HUAWEI Quick App, Ability Gallery-г олон улсын зах зээлд гаргасан. Quick App нь ямар ч нөхцөлд ямар ч төхөөрөмж дээр аппликэйшнүүдийг суулгахгүйгээр ажиллуулах боломжийг олгодог” гэжээ.

HUAWEI нь хөгжүүлэгчдийг ердөө нэг төхөөрөмжөөсөө бусад бүх HUAWEI төхөөрөмжүүдрүүгээ нэг нэвтрэлтээр л нэвтрэх боломжийг олгодог. Дэлхийн хэмжээнд хандалтын нэг цэгийн тархалтыг дэмждэг хөгжлийн нэгдсэн орчин (IDE), хэрэгслээр хангадаг. 2020 оны 3 дугаар сарын байдлаар гэхэд дэлхий даяар нийт 1.4 сая гаруй хөгжүүлэгчид HUAWEI-д бүртгэлтэй байна. Тэд газрын зураг, аналитикийн үйлчилгээ гэх мэт HMS Core Kits гар утасны үйлчилгээг авах давуу талтай. Өнөөдрийн байдлаар 60,000 гаруй аппликэйшн HMS Core үйлчилгээг суурилуулсан ба энэ нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 66.7 хувиар нэмэгдсэн байна. Цаашдаа, HUAWEI нь Processor-Device-Cloud Storage системийн багтаамжийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа ба нэгдсэн ухаалаг эко системийг байгуулахын тулд дэлхий даяарх мэргэжлийн хөгжүүлэгчид болон түншүүдтэй хамтарч ажиллахаар байна.