HUAWEI MatePad 11.5

Зөөврийн Компьютерын Шинэ Эрин

Оффис хэрэглээний програмууд | 120 Гц PaperMatte дэлгэц1 |
Хялбар холбогдох соронзон гар

HUAWEI MatePad 11.5

Хамгийн хурдан 120 Hz сэргээх
хурдтай PaperMatte дэлгэц1

Энгийн дэлгэцPaperMatte дэлгэц

HUAWEI Тэмдэглэл,
Таны үнэнч туслах

Гоёмсог металл их бие

Номин цэнхэр
Сансарыг санагдуулам саарал

Үр бүтээмжийг шинэ түвшинд хүргэх
Super Device3

Хөдөлгөөн мэдэрч дагах
камер4 болон
HUAWEI Histen 9.0 технологид суурилсан ухаалаг хурлын горим

Хараанд ээлтэй технологи

Гайхамшгийг мэдрүүлэх 11.5 инч дэлгэц

Нүд баясгам 11.5 инчийн HUAWEI FullView дэлгэц нь⁠5 3:2 харьцаатай том дэлгэц, 2.2K⁠6 хамгийн өндөр нягтаршил, 120⁠ Hz⁠1 дэлгэц сэргээх хурд нь танд гайхамшгийг мэдрүүлнэ.

2.2K

2KӨндөр нягтаршил

120 Hz

120 HzДэлгэц сэргээх хурд

86%

86%Дэлгэц ба их биеийн харьцаа7

HUAWEI MatePad 11.5 blue front view, showing the 11.5-inch HUAWEI fullview display.

Хараанд ээлтэй
PaperMatte дэлгэц1

Нано түвшний гэрэл ойлгохгүй байх технологи нь гэрлийн хугарлын гялбааг 97% хүртэл багасгаж,8 цаасан дээр байгаа мэт харагдах дүрслэлийг бий болгодог. Гэрэл ойлт, гялбалт багассанаар илүү тод, өнгө ялгарал сайн харагдах бөгөөд цахим ном унших эсвэл онлайн сургалт үзэх гэх мэт үеүдэд нүдэнд ирэх ачааллыг багасгадаг.9 Colour eBook Mode10 нь цахим ном унших үед яг л цаасан ном уншиж байгаа мэт мэдрэмжийг таблетны дэлгэц дээрээс мэдрүүлдэгээрээ гайхалтай.

HUAWEI MatePad 11.5 CG motion,showing the papermatte display.

Хараанд ээлтэй
дэлгэц SGS сертификат

TÜV Rheinland-ийн "Гэрлийн ойлтгүй дэлгэц" сертификат
TÜV Rheinland-ийн "Цаас мэт дэлгэц" сертификат

TÜV Rheinland Бүдгэрүүлсэн Цэнхэр туяатай гэрэлтүүлэг
(төхөөрөмжийн шийдэл) сертификат
TÜV Rheinland Гацалтгүй дэлгэц сертификат

*HUAWEI MatePad 11.5 PaperMatte хувилбар нь дараах гэрчилгээнүүдээр баталгаажсан: SGS-н Хараанд ээлтэй буюу маш бага даралт үзүүлдгийг батлах гэрчилгээ TÜV Rheinland-н цаас мэт мэдрэгдэх дэлгэцийн гэрчилгээ TÜV Rheinland Бүдгэрүүлсэн цэнхэр туяат гэрэл (төхөөрөмжийн шийдэл) гэрчилгээ TÜV Rheinland Дүрс сарниулахгүй болон гэрэл ойлгохгүй дэлгэцийн гэрчилгээ. HUAWEI MatePad 11.5 нь: TÜV Rheinland Бүдгэрүүлсэн цэнхэр туяат гэрэл (төхөөрөмжийн шийдэл) гэрчилгээ TÜV Rheinland Дүрс сарниулахгүй болон гэрэл ойлгохгүй дэлгэцийн гэрчилгээг тус тус авсан.

Гоёмсог,
Өөгүй, Маш нимгэн

HUAWEI MatePad 11.5 нь бүхэлдээ хөнгөн цагаан хайлшаар хийгдсэн бөгөөд Cavity Slot Magnetic (CSM) антены тусламжтайгаар нэгэн цул бүтэцтэй. Мөн хэрэглэгчийн гарт эвтэйхэн байлгахын тулд тулд маш жижиг дугуйрсан хүрээтэй.

Маш хөнгөн11
499 грамм

Маш нимгэн11
6.85 мм

HUAWEI MatePad 11.5 blue rear left view, showing the integrated design. HUAWEI MatePad 11.5 blue back view, showing the camera. HUAWEI MatePad 11.5 blue side view, showing the frame.
HUAWEI MatePad 11.5 gray rear left view, showing the integrated design. HUAWEI MatePad 11.5 gray back view, showing the camera. HUAWEI MatePad 11.5 gray side view, showing the frame.
  • Номин цэнхэр
  • Саарал

Цаасны хэрэглээг
халах шилдэг шийдэл

HUAWEI MatePad 11.5's creative image, showing the learning feature.

Гэрийн даалгавар хийхэд тусална

HUAWEI MatePad 11.5's creative image, showing the notetaking feature.

Хялбар тэмдэглэл

HUAWEI MatePad 11.5's creative image, showing the working feature.

Хөдөлгөөнт оффисын хэрэглээ

HUAWEI MatePad 11.5's creative image, showing the meeting feature.

Онлайн хурал

HUAWEI Notes — Таны тэмдэглэлийг бүтээх үнэнч туслах

Шинэчлэгдсэн HUAWEI Notes нь олон төрлийн тэмдэглэл хөтлөхөд туслах template дүрс зураглалыг урьдчилан суулгасан байдаг. Өдөр тутмын ажил үүргээ тэмдэглэх, хичээлийн тэмдэглэл хөтлөх гэх мэт таны хэрэгцээнд бүрэн нийцнэ. Нэг товшилтоор дэлгэц хуваах функц12 нь та дэлгэцийг нэг удаа товшиж дэлгэцээ хоёр хуваан хоёр зэрэг тэмдэглэл хөтлөх, эсвэл олон тэмдэглэлийг нэгэн зэрэг нээж хэрэгтэй мэдээллээ хялбар олоход тусална.

HUAWEI MatePad 11.5's interface, showing the One-touch split-screen feature.

Note Replay функц12 нь аудио болон гараар бичсэн агуулгыг нэгэн зэрэг нээн харуулж, хичээлийн дараа хэрэгцээт мэдээллээ хялбар сэргээн санахад тусална, мөн үр дүнтэй бие даалт хийх боломжийг олгоно. Таны бүтээлч санааг хамгаална — тэмдэглэл түгжих функц нь бусад хүмүүс таны хувийн мэдээлэл рүү нэвтрэхээс сэргийлнэ, хүсвэл та мэдээллээ бусад руу хялбар шэйрлэх боломжтой.

HUAWEI MatePad 11.5's interface, showing the note replay feature.

One-touch дэлгэцээ хоёр хуваан ашиглах

Note Replay (дуу бичлэг ба гараар бичсэн тэмдэглэлийг нэгэн зэрэг)

Хялбархан шэйрлэнэ

Хүссэн дүрсээ бүтээ

Lasso ашиглан өнгө солих

Нарийвчилсан хайлтын систем

Өнгө тодруулах

Тэмдэглэл түгжих горим

*Нэмэлт элементүүдийг тусад нь худалдан авах шаардлагатай. HUAWEI MatePad 11.5 дээр бичихийн тулд HUAWEI M-Pencil-г хослуулан ашиглаарай.

FollowCam — Ухаалаг
хөдөлгөөн дагагч камер

FollowCam функц4 нь таныг онлайн хурлын үеэр босож явах үед ч таныг фокусд байлгаж чадна. 105° өргөн өнцөг бүхий 8 МР урд камер тод дүрслэл бөгөөд 13 МР арын камер нь баримт скан хийхэд төгс тохирдог.

HUAWEI MatePad 11.5's interface, showing the followcam feature.

Тод цэвэр дуугаралт

HUAWEI Histen 9.0 нь бяцхан таблет дотроос таны санаанд багтамгүй гайхалтай тод цэвэр дуугаралтыг дамжуулна. Яриа ч бай, хурал ч бай бүгд гайхалтай тод, цэвэр сонсогдоно.

HUAWEI MatePad 11.5 blue special angle view, showing the speaker.

Супер төхөөрөмж,

Шинийг санаачлах бүтээлч сэтгэлгээ

Супер төхөөрөмжийн3 тусламжтайгаар аудио эсвэл видео контентоо гар утас болон таблетын хооронд чирж тавих байдлаар хялбархан шэйрлээрэй, таны мөрөөдөл таны бүтээл үргэлж тантай хамт.

HUAWEI MatePad 11.5's interface, showing the super divice feature.

SuperHub,

Том файлыг хялбар хуул

SuperHub-ийн тусламжтайгаар та утсан дээр хадгалсан мэдээллүүдээ таблет дээрээ засах боломжтой. SuperHub нь зураг, видео, дууны файлуудыг таны төхөөрөмжүүд болон аппликейшнүүдийн хооронд нэг дор хялбархан шилжүүлэх боломжийг олгодог.13

Маш хурдан хуулбарлана
HUAWEI MatePad 11.5's interface, showing the superhub feature.
Маш хурдан хуулбарлана

Нэгэн зэрэг олон цонх нээж

Илүү бүтээмжтэй ажиллах хязгааргүй орон зай

Нэгэн зэрэг олон аппликэйшн зэрэг ашиглаж, дэлгэцийн аль ч хэсэгт чирж давхарлан байрлуулж болно.14 Мөн App Multiplier функц ашиглан дэлгэцээ 2 хуваан нэгэн зэрэг ажлын хуваариа шалгаж, хэрэгтэй мессежүүддээ хариу бичих боломжтой.

Хөвөгч цонхнууд
HUAWEI MatePad 11.5's interface, showing the floating multi-window feature.
Хөвөгч цонхнууд

Илүү бүтээлчээр
ашигла

Хүчирхэг 7700 mAh батарей

7700 mAh15 багтаамжтай хүчирхэг том батарей нь бүрэн цэнэгээрээ тасралтгүй видео үзэнгээ, ажил, хичээлийн даалгавраа бүрэн хийж дуустал 10 цагийн турш ажиллана.16

HUAWEI MatePad 11.5 bulue side view, showing the 7700 mAh battery.

Бүтээлч байдалтай
төгс зохицно

HUAWEI M-Pencil (3-р үеийн загвар) багцаар17 бүтээлч байдлаа бүрэн тод илэрхийлээрэй. Энэхүү үзэг саадгүй гулгаж мөрөөдлийн бүтээлийг тань тодоор дэлгэц дээр буулган. Тус үзэг нь соронзон холболтоор үзгийн сууринд наалдаж, маш хурдан, хялбар цэнэглэгдэнэ.

HUAWEI MatePad 11.5's interface, pencil and pencil charger view, showing the HUAWEI M-Pencil Package (3rd generation).

*Одоогоор HUAWEI MatePad 11.5 нь GoPaint аппликейшныг дэмждэггүй. Бодит хэрэглээг харгалзан үзнэ үү.

Хялбархан холбогдох
уян хатан хийцлэл

HUAWEI Smart Keyboard нь таблеттай соронзоор маш хялбархан холбогдож, салгагддаг уян хатан хийцтэй.18 Ямар ч нөхцөлд ажлыг тань төгс хялбарчилж, олон төрлийн зорилгоор хэрэглэгдэх боломжтой. Зөөврийн компьютерын хэлбэрт шилжих үед танил компьютерын ажиллагааг мэдрүүлж, танин мэдэхүй, бүтээлч байдлыг шинэ түвшинд хүргэнэ.

HUAWEI MatePad 11.5's interface and keyboard view, showing the HUAWEI Smart Keyboard.
  1. Энэхүү дэлгэц нь хамгийн ихдээ 120 Гц-ийн дэлгэц ссэргэээх давтамжийг дэмждэг. PaperMatte дэлгэц нь зөвхөн HUAWEI MatePad 11.5 PaperMatte загварын таблет дээр дэмжигддэг. PaperMatte дэлгэц нь Huawei-ийн тодорхойлсон хавтгай дэлгэцийн загвар юм. PaperMatte дэлгэц нь гэрэл болон нарны тусгалыг сарниулж, тэдгээрийн нөлөөг бууруулснаар дэлгэцийг хархад илүү тав тухтай болгодог. Хэрэглэгчийн туршлага нь ашиглалтын нөхцөл, орчноос хамааран өөрчлөгдөж болно.
  2. Энэ функц нь зөвхөн тодорхой улс орон, бүс нутгуудад ашиглах боломжтой. Дэмжигдсэн функцүүд нь хамтрагч байгууллагууд, эрх олголт, худалдааны нөхцөл байдал, техникийн шаардлагын өөрчлөлтөөс шалтгаалан урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно.
  3. Энэхүү функц нь зөвхөн тодорхой Huawei утастай, зөөврийн компьютертой, дэлгэц, HUAWEI Vision бүтээгдэхүүн, чихэвч болон HarmonyOS 3 буюу түүнээс дээш хувилбарын үйлдлийн системтэй Huawei таблетуудад дэмжигддэг. Хэрэв та энэ функцийг ашиглах талаар асуух зүйлтэй бол өөрийн бүсийн Huawei хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй холбогдоно уу.
  4. Энэ функц нь аппликейшны тохиргоогоор дэмжигддэг. Үндсэн тохиргоогоо нь идэвхгүй байдаг тул гараар тохиргоогоо идэвхжүүлэх шаардлагатай.
  5. Дэлгэц нь диагоналиар 11.5 инчийн хэмжээтэй бөгөөд стандарт тэгш өнцөгт хэлбэртэй бүтээгдсэн. Булангууд нь дугуй хэлбэртэй тул бодит дэлгэцийн хэмжээ нь бага зэрэг өөр байж болно. FullView Display гэдэг нь түгээмэл хэрэглэгддэг нэр томъёо бөгөөд нимгэн хүрээтэй, дэлгэцийн эзлэх хувь томтой дэлгэцүүдийг хэлдэг.
  6. 2.2K нягтаршил нь 2200 × 1440 пикселтэй.
  7. Мэдээлэл нь Huawei-ийн лабораторийн туршилтаас авсан болно. Дэлгэцийн эзлэх хувийг идэвхтэй талбайг мэдрэгч самбарын нийт талбайд хувааснаар тооцно. Бодит үзүүлэлт нь бага зэрэг ялгаатай байж болно.
  8. Зөвхөн HUAWEI MatePad 11.5 PaperMatte хувилбарын шилэн дэлгэц нь нано түвшний нарийн хийцлэлт технологийг ашигладаг. Энэхүү мэдээлэл нь Huawei-ийн лабораторийн гадаа орчнын туршилтаар туршигдсан Гадаад орчны гэрлийн тусгал харилцан адилгүй байдаг тул гэрлийн хугарлын нөлөөг бууруулах чадамж нь орчноос хамааран өөрчлөгдөнө.
  9. Энэ бүтээгдэхүүн нь эмнэлгийн төхөөрөмж биш бөгөөд эмчилгээний зориулалтаар ашиглахыг хориглоно.
  10. HUAWEI MatePad 11.5-ийн бүх загварт тус горим суулгаж өгсөн байдаг. PaperMatte хувилбар нь энэ горимд илүү тод дүрслэлийг бий болгодог.
  11. Энэхүү мэдээлэл нь Huawei лабораторийн хэмжилтээр баталгаажсан. Бодит жин, зузаан, бүтээгдэхүүний үзүүлэлт, үйлдвэрлэлийн процесс, хэмжилтийн арга нь өөр байж болно.
  12. Зөвхөн Huawei таблетууд энэ үйлдлийг дэмждэг. Ашиглахын тулд таны таблет интернэтэд холбогдсон байх шаардлагатай ба HUAWEI Notes апп-ыг 12.4.2.285 буюу түүнээс дээш хувилбар болгон шинэчлэх татаж суулгах хэрэгтэй.
  13. Энэхүү үйлдлийг зөвхөн PC Manager 13.0.3 буюу түүнээс дээш хувилбар бүхий зарим Huawei компьютер, мөн HarmonyOS 3 эсвэл түүнээс дээш хувилбартай Huawei утас, таблетууд дэмжиж ажиллуулдаг. Төхөөрөмжүүд нэг ижил HUAWEI ID-аар нэвтэрсэн, Bluetooth болон Wi-Fi идэвхтэй байх шаардлагатай. Зарим апп, текст, зураг нь энэхүү үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Бодит хэрэглээний туршлагаас шалтгаална.
  14. Энэ үйлдлийг дэмждэг аппликейшнтэй хослуулан ашиглаж болно. Дэмжигдсэн апп-уудын жагсаалт тогтмол шинэчлэгддэг. Сурталчилгааны зориулалттай зураг ашигласан болно. Энэ үйлдлийн интерфейс болон хэрэглэгчийн туршлага нь бодит хэрэглээнээс өөр байж болно.
  15. 7700 мАh хэмжээтэй батарей нь ердийн батарейн хүчин чадал бөгөөд суурилуулсан батарейг салгах боломжгүй.
  16. Энэхүү мэдээлэл нь Huawei-ийн лабораторийн туршилтаар баталгаажуулсан бөгөөд гэрэлтүүлгийг 200 нит болгож тохируулсан. Батарей бүрэн цэнэглэгдсэн үед, 1080pх нягтралтай видеог 10 цаг тасралтгүй тоглуулах хүчин чадалтай. Бодит ашиглалт нь бүтээгдэхүүн, программын хувилбар, ашиглах нөхцөл, хүрээлэн буй орчноос хамааран өөр байж болно.
  17. Савлагааны стандарт багцад багтдаггүй бөгөөд тусад нь худалдан авах шаардлагатай. HUAWEI M-Pencil цэнэглэгч ашиглан HUAWEI M-Pencil үзгээ холбосны дараа та HUAWEI MatePad 11.5 дээр бичиж болно. Багцад HUAWEI M-Pencil (3-р үе), HUAWEI M-Pencil цэнэглэгч болон орлуулж болох үзүүр багтсан.
  18. Кeyboard нь стандарт багцад багтдаггүй бөгөөд тусад нь худалдан авах шаардлагатай.
consumer.huawei.com-с гарах
Холбоос дээр дарсны дараа та гуравдагч талын вэбсайт руу орох болно. Huawei нь энэ гуравдагч талын вэб сайтыг хянах болон ямар нэгэн хариуцлага хүлээхгүй
Буцах Үргэлжлүүлэх