2019/10/22

HUAWEI 3-р улирлын дүнгээ танилцууллаа

Kupony rabatowe dla aktywnych w sklepie huawei.pl

Өчигдөр Huawei компани 2019 оны 3-р улирлын бизнесийн үр дүнгээ олон нийтэд дэлгэлээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар Huawei компани өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.4% -иар өсч, 610,8 тэрбум юанийн орлого олсон байна. Энэ хугацаанд компанийн цэвэр ашгийн хэмжээ 8.7% байв.

Huawei нь мэдээллийн технологийн дэд бүтэц, ухаалаг төхөөрөмжүүдийн салбарт гол анхаарлаа хандуулж, тэдгээрийн үйл ажиллагааны үр ашиг, чанарыг сайжруулах талаар голлон чиглэж ажилласан байдаг. Энэ нь ч тус компаний үйл ажиллагааны тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэрээ оруулж, компанийн гүйцэтгэлийг 2019 оны эхний гурван улиралд батлан харууллаа.

HUAWEI-н харилцаа холбооны тоног төхөөрөмжийн бизнес группийн хувьд өдгөө 5G-ийн салбарт 60 гаруй арилжааны гэрээг дэлхийн томоохон харилцаа холбооны тэргүүлэгчидтэй хийж, 400,000 гаруй 5G Massive MIMO идэвхтэй антены эд ангиудыг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Huawei-ийн оптик дамжуулалт, мэдээлэл холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж тогтвортой өссөөр байна.

B2B бизнесийн хувьд тус компани Huawei Horizon дижитал платформыг хөгжүүлж эхэлсэн. Энэхүү нэгдсэн, нээлттэй, өндөр үр дүн бүхий платформ нь Huawei-ийн олон жилийн технологийн туршлага дээр үндэслэгдсэн юм байна. Энэхүү төслөөр дамжуулан Huawei нь триллион ам.доллараар үнэлэгдэх дижитал хувьслын үйлдвэрийг бий болгож, бүрэн дижитал ертөнцийн суурийг бий болгохын тулд үйлчлүүлэгчид болон түншүүдтэйгээ хамтран ажиллахыг зорьж байна. Энэхүү платформ нь нийтийн аж ахуй, санхүү, тээвэр, цахилгаан зэрэг янз бүрийн салбарт бодит дижитал хувьсалыг амьдрал дээр буулгахад туслах юм.

2019 оны 3-р улирлын эцэс гэхэд 700 гаруй хот, 228 Fortune глобал 500 компани, 58 Fortune Глобал 100 компани Huawei-г дижитал хувьслыг хамтдаа бүтээх түншээ болгон сонгосон байдаг.

Хэрэглэгчийн бизнес группийн хувьд Huawei-ийн ухаалаг гар утасны бизнес тогтвортой хөгжсөөр байна. Huawei-ийн ухаалаг гар утасны худалдаа 2019 оны эхний гурван улиралд 185 сая нэгжээс давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 26% -иар өссөн үзүүлэлт юм. Мөн гар утсаар ч хязгаарлагдахгүй бусад компьютер, таблет, зүүдэг төхөөрөмж, ухаалаг аудио бүтээгдэхүүн зэрэг бусад дагалдах хэрэглээний бүтээгдэхүүнд ч зах зээлийн тэлэлт өндөр байгаа юм байна.

Программ хангамж, техник хангамжийн өвөрмөц шинэлэг санааг агуулсан Vision ухаалаг дэлгэцийг 3-р сард гаргаснаар үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн анхаарлыг мөн ихээхэн татаж чадсан. Хэрэглэгчдэд чиглэсэн, хэрэглэгчийн бүх төрлийн хэрэгцээний боломжит хувилбаруудыг тусгасан төгс ухаалаг, илүү хүчтэй экосистемын хөгжүүлэлт мөн эцсийн шатандаа явж байгаа юм байна.

Huawei Mobile Services экосистем нь гарсан даруйдаа асар хурдтай дэлгэрч дэлхийн 170 гаруй улс орон, бүс нутгийг хамарсан байдаг. Энэ нь дэлхий даяар бүртгэгдсэн тоогоор 1.07 сая гаруй IT хөгжүүлэгчдийг өөртөө татаж чадаад байгаа юм байна.