1.74 инчийн HUAWEI FullView дэлгэц
| Bluetooth дуудлага |
Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэгч

1.74 инчийн HUAWEI FullView дэлгэц
| Bluetooth дуудлага |
Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэгч
HUAWEI WATCH FIT 2 нь маш нимгэн их бие, илүү том 1.74 инчийн AMOLED дэлгэцтэй, их биеийн мэдрэгч нь бугуйгаа үл ялиг хөдөлгөх төдийд асч танд дэлгэцийн мэдээллийг бүрэн харуулна. Дасгал хийх, дуудлага авах зэрэг бүхий л үйлдэл таны хэрэгцээнд зориулагдан илүү хялбар боллоо.
HUAWEI WATCH FIT 2 нь бүхий л гайхалтай цагны нүүрэнд3 зориулсан бүтээлч AOD загвартай ирдэг. Мөн цагны нүүр сонгох онлайн дэлгүүрээс та өөрт тохирсон хязгааргүй олон загваруудаас сонгож өөрийн өнгө төрхийг бүрдүүлэх боломжтой. Та өдөр тутмын хэрэглүүрүүдээ багц болгон хадгалж өөрийн хэрэглээнд нийцүүлэн илүү хөнгөвчлөөрэй.
Active Edition нь арьсанд эвтэйхэн, зөөлөн мэдрэмж төрүүлдэг бол Classic Edition-ийн загварлаг арьсан оосор нь нарийн хийцээрээ гайхшруулдаг. Elegant Edition дээрх минималист металл загвар нь гялалзсан, өвөрмөц, сэтгэл татам байдлаараа танд мартагдашгүй мэдрэмжийг үлдээнэ. Тод гялалзсан долоон өнгө, гурван материалын төрлүүдээс сонгон бугуйгаа чимээрэй.
HUAWEI WATCH FIT 2 нь хялбарханаар оосроо холбох шинэлэг загвартай4. Өөрөөр хэлбэл оосор солих нь бугуйвч солихтой адил хялбар гэсэн үг. Өөр өнгө хэрэгтэй байна уу? Зүгээр л дарж, солиод бүх зүйл бэлэн болно!
Утсан дээрх зургийг ганц товшилтоор5 дамжуулж цагныхаа нүүр зураг болгон тохируулаарай. Зургийн сангийнхаа бүх зургуудыг ч цагныхаа дэлгэцэн дээр тохируулж нэг товшилтоор зургуудаа сольж харах боломжтой.
Та цагаа бүрэн цэнэглэлтээр ердийн хэрэглээнд 10 хоног, байнгын идэвхитэй хэрэглээнд6 7 хоног ашиглаарай. Нойр хэмжилтээ ч алдах шаардлагагүй цагнаасаа хүссэн хугацаагаараа хөгжим сонсох боломжтой. Та ердөө 5 минутын цэнэглэлтээр бүтэн өдрийн турш ашиглах цэнэгийг хуримтлуулна.7
Фитнессийн хөдөлгөөнт дүрс, дуу хоолойгоор удирддаг 7 нийтлэг дасгалын горимуудтай.13 Гүйлт, дугуй унах, усанд сэлэх зэрэг дасгал бүрийг илүү үр дүнтэй болгоорой.
HUAWEI WATCH FIT 2 нь тогтоосон хугацаанд таны үйл ажиллагааг хянах боломжтой бөгөөд хэрэв та хэтэрхий удаан суусан бол сунгалт хийхэд туслах мэдрэгчтэй дуут хөдөлгөөнт дүрслэл гарч ирнэ.
Дасгалын 97 горим нь таны бүх гүйлт, уналт, аялалыг байнга хянаж, идэвхтэй байхад шаардлагатай бүх боломжийг танд олгоно.
Мөн энэ цаг нь таны бугуйнд суурилсан хувийн дасгалжуулагч бөгөөд таны Huawei Health програмын гүйлтийн өгөгдөлд тулгуурласан хувийн сургалтын төлөвлөгөөг холбоно. Гүйлтийн хүчний, бэлтгэлийн ачаалал зэрэг ухаалаг хэмжүүрүүд нь зай, зүрхний цохилт, хэмнэлийг харгалзан үзээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тасралтгүй гүйлтийн хэмнэлд ороход тусална.
GPS, Beidou, GLONASS, Galileo болон QZSS хиймэл дагуулын системүүдийг дэмждэг, хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах илүү сайн гүйцэтгэлтэй тул цаг нь таны гадаа хийж буй дасгалуудыг хүртэл хянах бөгөөд ингэснээр та төөрөхөөс айхгүйгээр гадуур зугаалангаа дасгалаа чөлөөтэй хийх боломжтой болно. Цоо шинэ маршрут импортлох, экспортлосноор шинэ дасгалын маршрутыг бий болгодог бөгөөд нэг товчлуур дээр даран найзуудтайгаа хуваалцах боломжтой.
HUAWEI WATCH FIT 2 нь SpO2 зүрхний цохилт, нойр болон стрессийг хянах зэрэг таны эрүүл мэндийг хянах өндөр түвшний ухаалаг функцтэй.
Huawei Health аппликейшн дээр тохируулах боломжтой унтах цаг, сэрэх, ус уух, идэвхтэй хөдөлгөөн хийх зэрэг өдөр тутмын даалгаврыг тогтмол сануулах байдлаар бүх талаараа хөгжихөд тусалдаг. HUAWEI WATCH FIT 2-той байхад өдөр бүр бие, оюун санаа, сэтгэл санаа сэргэг байх болно.
HUAWEI WATCH FIT 2 нь таны сууж, хэвтэж, хөдөлж байгаа эсэхээс үл хамааран зүрхний цохилтыг байнга хянадаг.Таны амарч буй зүрхний цохилт хэт өндөр эсвэл хэт бага байгааг илрүүлмэгц цаг нь сэрэмжлүүлэг мэдэгдэл илгээх болно.14 Зүрхээ эрүүл байгааг тогтмол хянаж сэтгэл амар амьдраарай.
SpO2 амьсгалын зам, бодисын солилцоо, цусны эргэлтийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг өгдөг гол үзүүлэлт юм. Цагийн өндөр нарийвчлалтай SpO2 хянагч1 ямар ч цагт саадгүй ажилладаг. Толгойны өвчинг намдааж, хэт ачаалалтай үед тархиа амраахад туслах зорилгоор SpO2 хэт ихсэх болон хэт багасах бүрт мэдэгдэл илгээдэг.
Энэхүү цаг нь өгөгдөлд суурилсан мөчлөгийн хуанли функцтэй бөгөөд, таны сарын тэмдгийн мөчлөгийг удирдах, биеийн хэрэгцээг илүү сайн ойлгох боломжийг олгодог. Сарын тэмдэг ирэх дөхөхөд мэдэгдэл урьдчилан илгээдэг учир хэзээ ч гэнэдэхгүй.15
Цагны HUAWEI TruSleep™ 2.0 алгоритм нь таныг зүүрмэглэх даруйд хянадаг. HUAWEI TruSleep™ нийтлэг зургаан тарлийн нойрны асуудлыг тодорхойлж, нойроо хэрхэн сайжруулах талаар өгөгдөлд тулгуурласан 200 гаруй зөвлөмж өгөх боломжтой! Тэгэхээр 20 минут унтсан ч , 8 цаг унтсан ч бүрэн тодорхойлогдож хянагддаг тул санаа зовох шаардлагагүй боллоо.
HUAWEI TruRelax™ Энэхүү алгоритм нь өдрийн турш таны стрессийн түвшинг хянаж, тайвшруулах амьсгалын дасгалуудыг санал болгож, стрессийг бууруулахад тусалдаг.
*Active Edition нь тусад нь худалдаж авсан холбоосыг шаардлагатай; Сонгодог хувилбар болон гоёмсог хувилбар нь оосор солихыг боломжтой стандарт холбоосуудтай ирдэг.