HUAWEI WATCH FIT 2

Хэрэглэгч та интернетийн хамгийн сүүлийн загварыг ашиглах эсвэл интернет хөтчөө солино уу.

1.74 инчийн HUAWEI FullView дэлгэц
| Bluetooth дуудлага |
Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэгч

huawei watch fit 2 smart watch
huawei watch fit 2 match styles

Дурлах 6 шалтгаан

huawei watch fit-2 fullview display

1.74 инчийн HUAWEI
FullView дэлгэц

huawei watch fit 2 bluetooth calling

Bluetooth
дуудлага

huawei watch fit 2 healthy living management

Эрүүл амьдралын хэв
маягийг бүрдүүлэгч

huawei watch fit 2 10 days battery

Урт удаан батерей
ашиглалт

huawei watch fit 2 quick workout animations

Богино
хугацааны
дасгалын
хөдөлгөөнт
дүрс

huawei watch fit 2 spo2 monitoring

Автомат SpO2
хяналт1
(цусан дахь
хүчилтөрөгчийн
хэмжээ)

Төгс мэдрэгч, илүү том дэлгэц

HUAWEI WATCH FIT 2 нь маш нимгэн их бие, илүү том 1.74 инчийн AMOLED дэлгэцтэй, их биеийн мэдрэгч нь бугуйгаа үл ялиг хөдөлгөх төдийд асч танд дэлгэцийн мэдээллийг бүрэн харуулна. Дасгал хийх, дуудлага авах зэрэг бүхий л үйлдэл таны хэрэгцээнд зориулагдан илүү хялбар боллоо.

huawei watch fit 2 amoled fullview display

дэлгэц,
их биеийн харьцаа2

72.2%

илүү том дэлгэцийн
талбай2

18.6%

Зүрхний цохилтыг бугуйнаасаа

HUAWEI WATCH FIT 2 нь бүхий л гайхалтай цагны нүүрэнд3 зориулсан бүтээлч AOD загвартай ирдэг. Мөн цагны нүүр сонгох онлайн дэлгүүрээс та өөрт тохирсон хязгааргүй олон загваруудаас сонгож өөрийн өнгө төрхийг бүрдүүлэх боломжтой. Та өдөр тутмын хэрэглүүрүүдээ багц болгон хадгалж өөрийн хэрэглээнд нийцүүлэн илүү хөнгөвчлөөрэй.

huawei watch fit 2 colorful watch face huawei watch fit 2 colorful watch face
huawei watch fit 2 colorful watch face huawei watch fit 2 colorful watch face
huawei watch fit 2 colorful watch face huawei watch fit 2 colorful watch face
huawei watch fit 2 colorful watch face huawei watch fit 2 colorful watch face
huawei watch fit 2 colorful watch face huawei watch fit 2 colorful watch face
huawei watch fit 2 colorful watch face huawei watch fit 2 colorful watch face
huawei watch fit 2 colorful watch face huawei watch fit 2 colorful watch face
huawei watch fit 2 colorful watch face huawei watch fit 2 colorful watch face
huawei watch fit 2 colorful watch face
huawei watch fit 2 colorful watch face

Өөрийн дуртай оосроор гангар

Active Edition нь арьсанд эвтэйхэн, зөөлөн мэдрэмж төрүүлдэг бол Classic Edition-ийн загварлаг арьсан оосор нь нарийн хийцээрээ гайхшруулдаг. Elegant Edition дээрх минималист металл загвар нь гялалзсан, өвөрмөц, сэтгэл татам байдлаараа танд мартагдашгүй мэдрэмжийг үлдээнэ. Тод гялалзсан долоон өнгө, гурван материалын төрлүүдээс сонгон бугуйгаа чимээрэй.

huawei watch fit 2 silicone strap

Актив
хувилбар

Ягаан

Цэнхэр

Хар

huawei watch fit 2 leather strap

Сонгодог
хувилбар

Цагаан

Саарал

huawei watch fit 2 metal strap

Дэгжин
хувилбар

Алтлаг

Мөнгөлөг

Нэг товшилтоор дамжуул

Утсан дээрх зургийг ганц товшилтоор5 дамжуулж цагныхаа нүүр зураг болгон тохируулаарай. Зургийн сангийнхаа бүх зургуудыг ч цагныхаа дэлгэцэн дээр тохируулж нэг товшилтоор зургуудаа сольж харах боломжтой.

huawei watch fit 2 customized watch face
huawei watch fit 2 customized watch face
huawei watch fit 2 customized watch face huawei watch fit 2 customized watch face

Бүхнээс илүү,
урт удаан ашиглах батарей

Та цагаа бүрэн цэнэглэлтээр ердийн хэрэглээнд 10 хоног, байнгын идэвхитэй хэрэглээнд6 7 хоног ашиглаарай. Нойр хэмжилтээ ч алдах шаардлагагүй цагнаасаа хүссэн хугацаагаараа хөгжим сонсох боломжтой. Та ердөө 5 минутын цэнэглэлтээр бүтэн өдрийн турш ашиглах цэнэгийг хуримтлуулна.7

huawei watch fit 2 10-day battery life
huawei watch fit 2 10-day battery life

Ердийн
хэрэглээнд6

10 хоногийн турш хэрэглэгдэх батарей

Байнгын
идэвхтэй
хэрэглээнд6

7 хоногийн турш хэрэглэгдэх батарей

Гар утастайгаа үргэлж
холбоотой байгаарай

HUAWEI WATCH FIT 2 бол зүгээр нэг цаг биш; Энэ бол Bluetooth дуудлагыг8 дэмждэг, зурвасуудад хялбар хариу9 өгөх, хадгалсан дугааруудыг харуулах таны үнэнч туслах юм! Та хаашаа ч явсан таны дуудлагууд таны бугуйнд ирж байх болно.

huawei watch fit 2 bluetooth calling
huawei watch fit
huawei watch fit 2 assistant today screen

Баруун тийш гүйлгэж танд
зориулсан функцуудтай танилцаарай

huawei watch fit 2 assistant today screen

Баруун тийш гүйлгэвэл цаг агаар эсвэл хөгжим тоглуулахыг харуулдаг HUAWEI Assistant∙TODAY дэлгэц рүү очно. Мөн энэ үйлдлийг ашиглан Дуу хоолойгоор удирдах тохиргоог10 асаах боломжтой.

huawei watch fit 2 message reminder

Цаг тухайд нь
сануулж байх болно

huawei watch fit 2 message reminder

HUAWEI WATCH FIT 2 нь таны өдөр тутмын амьдралын туслах бөгөөд таны утсанд ирж буй мессеж, имэйлийн мэдэгдэл болон бусад бүхий л сануулгыг цаг тухайд нь хүргэнэ.

huawei watch fit 2 voice assistant

Таны тушаалаар

huawei watch fit 2 voice assistant

Таны хүсэл бол түүний тушаал юм - та хэрэгтэй зүйлээ хэлэхэд л болно. Сэрүүлэг тавих, цаг агаар шалгах, зураг авахаас эхлээд бусад бүх зүйлсийг хариуцах болно11. HUAWEI Assistant∙TODAY дэлгэцэн дээр баруун тийш гүйлгэж, Дуут туслах товчийг нэг дарах эсвэл нүүр товчийг 1 секунд дарснаар Дуут туслахыг идэвхжүүлнэ.10 Ингээд гарны оролцоогүйгээр ажлаа амжуулах боломжтой боллоо.

huawei watch fit 2 independent music playing

Хязгааргүй сонс

huawei watch fit 2 independent music playing

HUAWEI WATCH FIT 2 нь гар утаснаас тусдаа хөгжим тоглуулах горимтой12. Утасны аппликейшн татах сангаас (App gallery) тохирох хэрэглүүрийг ашиглан дуунуудаа суулгаад гар утасгүйгээр ч цагнаасаа хүссэн дуугаа сонсоорой.

Таныг үргэлж хөдөлгөөнтэй байлгана.

Фитнессийн хөдөлгөөнт дүрс, дуу хоолойгоор удирддаг 7 нийтлэг дасгалын горимуудтай.13 Гүйлт, дугуй унах, усанд сэлэх зэрэг дасгал бүрийг илүү үр дүнтэй болгоорой.

huawei watch fit 2 exercise motivation
huawei watch fit 2 warm ups animation

Бие халаалт хийх

Цагны бие халаалтын хөдөлгөөнт дүрсийг дагаж үндсэн дасгалынхаа өмнө биеэ халаалтаа хийгээрэй

huawei watch fit 2 real time running data

Цагийн зөрөөгүй
бодит мэдээлэл

Цаг нь таны зүрхний цохилтыг хянаж, цохилтын тоог болон бусад мэдээллийг цагийн зөрөөгүй дэлгэц дээр харуулдаг. Гүйлтийн мэдээлэл (зай, хэмнэл, зүрхний цохилт гэх мэт) километр тутамд чангаар уншигдах бөгөөд ухаалаг хамтрагч цаг нь таны бүх л бэлтгэлийн турш бэлэн байна.

huawei watch fit stretch animation

Гүйлтийн дараах сунгалт

Гүйсний дараа хөдөлгөөнт дүрсийн зааврыг дагаж булчингаа сунгаж, тайвшруулж, биед үүсч болох ачааллыг бууруулж, гүйцэтгэлийг нэмэгдүүлээрэй.

huawei watch fit 2 get-up reminder

Хэт удаан суусан уу?
Босоод хөдөлгөөн хий.

HUAWEI WATCH FIT 2 нь тогтоосон хугацаанд таны үйл ажиллагааг хянах боломжтой бөгөөд хэрэв та хэтэрхий удаан суусан бол сунгалт хийхэд туслах мэдрэгчтэй дуут хөдөлгөөнт дүрслэл гарч ирнэ.

huawei watch fit 2 97 workout modes

97 төрлийн шинэ
дасгалын горимуудыг судлаарай

Дасгалын 97 горим нь таны бүх гүйлт, уналт, аялалыг байнга хянаж, идэвхтэй байхад шаардлагатай бүх боломжийг танд олгоно.

huawei watch fit 2 activity records

Гүйлтийн хамтрагч

Мөн энэ цаг нь таны бугуйнд суурилсан хувийн дасгалжуулагч бөгөөд таны Huawei Health програмын гүйлтийн өгөгдөлд тулгуурласан хувийн сургалтын төлөвлөгөөг холбоно. Гүйлтийн хүчний, бэлтгэлийн ачаалал зэрэг ухаалаг хэмжүүрүүд нь зай, зүрхний цохилт, хэмнэлийг харгалзан үзээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тасралтгүй гүйлтийн хэмнэлд ороход тусална.

huawei watch fit 2 gps tracking

Эрх чөлөөтэй бас аюулгүй

GPS, Beidou, GLONASS, Galileo болон QZSS хиймэл дагуулын системүүдийг дэмждэг, хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах илүү сайн гүйцэтгэлтэй тул цаг нь таны гадаа хийж буй дасгалуудыг хүртэл хянах бөгөөд ингэснээр та төөрөхөөс айхгүйгээр гадуур зугаалангаа дасгалаа чөлөөтэй хийх боломжтой болно. Цоо шинэ маршрут импортлох, экспортлосноор шинэ дасгалын маршрутыг бий болгодог бөгөөд нэг товчлуур дээр даран найзуудтайгаа хуваалцах боломжтой.

Эрүүл мэндийн
зохицуулагч

HUAWEI WATCH FIT 2 нь SpO2 зүрхний цохилт, нойр болон стрессийг хянах зэрэг таны эрүүл мэндийг хянах өндөр түвшний ухаалаг функцтэй.

huawei watch fit 2 health manager
huawei watch fit 2 healthy living management

Эрүүл амьдралыг бий
болгох хялбар боллоо

Huawei Health аппликейшн дээр тохируулах боломжтой унтах цаг, сэрэх, ус уух, идэвхтэй хөдөлгөөн хийх зэрэг өдөр тутмын даалгаврыг тогтмол сануулах байдлаар бүх талаараа хөгжихөд тусалдаг. HUAWEI WATCH FIT 2-той байхад өдөр бүр бие, оюун санаа, сэтгэл санаа сэргэг байх болно.

huawei watch fit 2 heart rate monitoring

Зүрхний цохилтыг
нарийвчлан хянах

HUAWEI WATCH FIT 2 нь таны сууж, хэвтэж, хөдөлж байгаа эсэхээс үл хамааран зүрхний цохилтыг байнга хянадаг.Таны амарч буй зүрхний цохилт хэт өндөр эсвэл хэт бага байгааг илрүүлмэгц цаг нь сэрэмжлүүлэг мэдэгдэл илгээх болно.14 Зүрхээ эрүүл байгааг тогтмол хянаж сэтгэл амар амьдраарай.

huawei watch fit 2 oxygen saturation detection

Бүтэн өдрийн турш SpO2
хяналт тавих

SpO2 амьсгалын зам, бодисын солилцоо, цусны эргэлтийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг өгдөг гол үзүүлэлт юм. Цагийн өндөр нарийвчлалтай SpO2 хянагч1 ямар ч цагт саадгүй ажилладаг. Толгойны өвчинг намдааж, хэт ачаалалтай үед тархиа амраахад туслах зорилгоор SpO2 хэт ихсэх болон хэт багасах бүрт мэдэгдэл илгээдэг.

huawei watch fit 2 cycle tracker

Зөвхөн танд зориулсан
сарын мөчлөг хөтлөгч

Энэхүү цаг нь өгөгдөлд суурилсан мөчлөгийн хуанли функцтэй бөгөөд, таны сарын тэмдгийн мөчлөгийг удирдах, биеийн хэрэгцээг илүү сайн ойлгох боломжийг олгодог. Сарын тэмдэг ирэх дөхөхөд мэдэгдэл урьдчилан илгээдэг учир хэзээ ч гэнэдэхгүй.15

huawei watch fit 2 sleep monitoring

Юунд ч санаа зоволтгүй
тавтай нойрсоорой

Цагны HUAWEI TruSleep™ 2.0 алгоритм нь таныг зүүрмэглэх даруйд хянадаг. HUAWEI TruSleep™ нийтлэг зургаан тарлийн нойрны асуудлыг тодорхойлж, нойроо хэрхэн сайжруулах талаар өгөгдөлд тулгуурласан 200 гаруй зөвлөмж өгөх боломжтой! Тэгэхээр 20 минут унтсан ч , 8 цаг унтсан ч бүрэн тодорхойлогдож хянагддаг тул санаа зовох шаардлагагүй боллоо.

huawei watch fit 2 pressure monitoring

Хялбарыг илүү
хялбараар

HUAWEI TruRelax™ Энэхүү алгоритм нь өдрийн турш таны стрессийн түвшинг хянаж, тайвшруулах амьсгалын дасгалуудыг санал болгож, стрессийг бууруулахад тусалдаг.

Өөрийн дүр төрхийг бүтээ4

Танд тохирсон бүтээл

*Active Edition нь тусад нь худалдаж авсан холбоосыг шаардлагатай; Сонгодог хувилбар болон гоёмсог хувилбар нь оосор солихыг боломжтой стандарт холбоосуудтай ирдэг.

huawei watch fit 2 colorful straps
  1. Хүчилтөрөгчийн хяналт (SpO2) нь хүчилтөрөгчөөр ханасан гемоглобины цусан дахь нийт гемоглобины эзлэх хувь, өөрөөр хэлбэл цусан дахь хүчилтөрөгчийн эзлэх хувь юм. Хяналтын мэдээлэл, үр дүн нь зөвхөн лавлагааны зориулалттай бөгөөд оношилгоо, эмчилгээний зорилгоор ашиглах ёсгүй.
  2. Дэлгэцийн талбай нь HUAWEI WATCH FIT-ээс 18.6%-иар том. HUAWEI лабораториос авсан мэдээлэл бөгөөд бодит талбай өөр байж болно.
  3. Цагны нүүр имиджийг HUAWEI цагны нүүрний онлайн дэлгүүрээс татаж авах боломжтой бөгөөд зарим нь худалдаж авах шаардлагатай. Энэ функц сонгогдсон улс орон, бүс нутагт ашиглах боломжтой.
  4. Холбоос нь HUAWEI EasyFit оосор (20 мм) худалдаж авсан Active Edition хэрэглэгчдэд зайлшгүй шаардлагатай нэмэлт хэрэгсэл юм. Энэ онцлог нь улс орон эсвэл бүс нутгаас хамаарч өөр өөр байж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг HUAWEI-н албан ёсны вэбсайтаас авна уу.
  5. Гар утсан дээр авсан зургуудыг Huawei Health програмаар эсвэл OneHop ашиглан цагны нүүр болгон тохируулах боломжтой. Цагны нүүрэнд зориулсан OneHop функцийг зөвхөн NFC дэмждэг, EMUI 11 буюу түүнээс дээш хувилбартай HUAWEI гар утсанд дэмждэг. Active Edition цагны нүүрэнд зориулсан OneHop-ийг дэмждэггүй. Энэ функц сонгогдсон улс орон, бүс нутагт ашиглах боломжтой.
  6. Ердийн хэрэглээ: 10 хоног. Ердийн тохиргоог ашигладаг, долоо хоногт 30 минут Bluetooth дуудлага хийх, долоо хоногт 30 минут аудио тоглуулах, зүрхний цохилт хянах болон нойр хяналт идэвхитэй, долоо хоногт 30 минут дасгал хийх, мессеж мэдэгдэл идэвхитэй (50 SMS мессеж, 6 дуудлага, болон Өдөрт 3 дохиолол), дэлгэц өдөрт 200 удаа асдаг.
    Байнгын идэвхитэй хэрэглээ: 7 хоног. Ердийн тохиргоог ашигладаг, долоо хоногт 30 минут Bluetooth дуудлага хийх, долоо хоногт 30 минут аудио тоглуулах, зүрхний цохилт хянах болон HUAWEI TruSleep™ идэвхитэй, долоо хоногт 60 минут дасгал хийх, мессеж мэдэгдэл идэвхитэй (50 SMS мессеж, 6 дуудлага, болон өдөрт 3 дохиолол), дэлгэц өдөрт 500 удаа асаалттай байна.
    *HUAWEI лабораторийн туршилтын үр дүнд үндэслэв. Бодит хэрэглээ нь бүтээгдэхүүний ялгаа, хэрэглэгчийн дадал зуршил, орчны нөлөөллөөс хамаарч өөр өөр байж болно.
  7. Цэнэглэлтийн мэдээлэл нь 25±1°C температур, 45%-80% харьцангуй чийгшил бүхий хяналттай орчинд хийгдсэн HUAWEI лабораторийн туршилтаас ирдэг. Төхөөрөмжийг батерейны цэнэгийн 3% -аас эхлэн, идэвхигүй горимд, бүх процессын турш дэлгэц нь унтарсан байдалтай цэнэглэсэн. Эдгээр мэдээлэл нь тухайн бүтээгдэхүүн, хэрэглэгчийн дадал зуршил, хүрээлэн буй орчны нөлөөллөөс хамаарч өөр өөр байж болно.
  8. Энэ функц зөвхөн ухаалаг утсанд цагаа холбосон үед л дэмжигддэг.
  9. SMS хурдан хариултыг зөвхөн Android 7.0 буюу түүнээс дээш хувилбартай гар утсанд дэмждэг.
  10. Voice Assistant нь зөвхөн Huawei Health програмын хамгийн сүүлийн хувилбарыг суулгасан EMUI 10.1 ба түүнээс дээш хувилбартай HUAWEI гар утсанд дэмжигддэг (өөр өөр гар утасны загваруудын дэд хувилбарын дугаар өөр байж болох тул EMUI-г хамгийн сүүлийн хувилбар болгож шинэчилнэ үү. ). Энэ функц сонгогдсон улс орон, бүс нутагт ашиглах боломжтой.
  11. Зайнаас зураг дарах товч зөвхөн EMUI 8.1 буюу түүнээс дээш хувилбартай HUAWEI гар утсанд дэмждэг. Энэ функцийг iOS төхөөрөмж дээр дэмждэггүй.
  12. iOS нь хөгжим дамжуулалтыг дэмждэггүй. Энэ функцийг (5000 хүртэл дуу хадгалах) OTA шинэчлэлтээр ашиглах боломжтой.
  13. Дасгалын 7 стандарт горим нь: Гадна гүйлт, Дотор гүйлт, Гадна дугуй, Тасалгааны дугуй, Усан бассейн, Нээлттэй усан сэлэлт, Олсоор үсрэх.
  14. Энэ функцийг Huawei Health програмын Төхөөрөмж > Эрүүл мэндийн хяналт > Зүрхний цохилтын тасралтгүй хяналт руу орж идэвхжүүлж болно.
  15. Энэ функцийг зөвхөн сонгосон улс орон, бүс нутагт ашиглах боломжтой.
  16. Дээрх үзүүлэлтүүдийн аль нь ч эмнэлгийн зориулалтаар ашиглах, оношлох, аливаа өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд зориулагдаагүй болно. Бүх өгөгдөл, хэмжилтийг зөвхөн хувийн лавлагаанд ашиглана.
consumer.huawei.com-с гарах
Холбоос дээр дарсны дараа та гуравдагч талын вэбсайт руу орох болно. Huawei нь энэ гуравдагч талын вэб сайтыг хянах болон ямар нэгэн хариуцлага хүлээхгүй
Буцах Үргэлжлүүлэх