HUAWEI MateBook D 15 2021

Хэрэглэгч та интернетийн хамгийн сүүлийн загварыг ашиглах эсвэл интернет хөтчөө солино уу.

Түүнд дурлах 6 шалтгаан

Боломжтой бүхний
хязгаарт оч

HUAWEI MateBook D 15-ийн тусламжтайгаар дүрслэлийн шинэ мэдрэмжийг авцгаая. IPS 15.6" HUAWEI FullView Display1 ба 16:9 харьцаа нь таны харж чадах зүйлсийн хязгаарыг тэлдэг бол Full-HD 1920 x 1080 нягтрал нь зураг бүрийг нарийвчлан харах боломжийг олгодог. Нээгээд, илүү ихийг хараарай.2

HUAWEI MateBook D 15 2021 Screen to Body Ratio
HUAWEI MateBook D 15 2021 Screen to Body Ratio
HUAWEI MateBook D 15 2021 Screen to Body Ratio
HUAWEI MateBook D 15 2021 Screen to Body Ratio
7 8
1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7
%
HHUAWEI MateBook D 15 2021 Display
HUAWEI MateBook D 15 2021 Display

Нүдээ хайрлая

Хялбархан шийдэх зүйл дээр яагаад өөртөө ачаалал өгнө гэж? MateBook D 15 нь TÜV Rheinland-ын Flicker-Free болон Reduced Blue Light3 гэрчилгээтэй, нүдийг хамгаалж, харааны ядаргааг арилгах зориулалттай. Нүдээ хором бүрт эрүүл, хараагаа хурц байлгаарай.

HUAWEI MateBook D 15 2021 Display

Өргөн хүрээг мартацгаая

Хэн ч өргөн хүрээг байнга харахыг хүсэхгүй. Тиймээс HUAWEI MateBook D 15-ийн эргэн тойрон дахь 3 талт хүрээ нь маш нарийн 5.3 мм хүртэл нарийссан байна. Илүү олон дэлгэцээр дуртай зүйлсээ үз.

HUAWEI MateBook D 15 2021 Display
HUAWEI MateBook D 15 2021 ID Design​
HUAWEI MateBook D 15 2021 ID Design

Хөнгөн

илүү бат бөх

HUAWEI MateBook D 15 нь 16.9 мм-ийн зузаантай загвартай ердөө 1.56 кг жинтэй зөөврийн компьютер юм. Түүний энэ хөнгөн авсаархан байдал нь таныг хэзээ ч гомдоохгүй, загварлаг, гөлгөр мэдрэгчтэй бие нь бат бөх тул та хаана ч авч явах боломжтой олон талт машин гэсэн үг.4

HUAWEI MateBook D 15 2021 CPU HUAWEI MateBook D 15 2021 CPU HUAWEI MateBook D 15 2021 CPU

Бүх зүйлийг хөдөлгөцгөөе!

Өгөгдөл боловсруулахад та тэвчээртэй байх хэрэгтэй болдог. 11 дэх үеийн Intel® Core™ процессор нь бүх зүйлийг илүү хурдан болгодог тул та хүлээхэд бага цаг зарцуулж, бусад зүйлдээ илүү их цаг гаргаарай. HD кинонууд уу? Маш амархан! Intel® Iris® Xᵉ нь таны дуртай контентыг гялалзсан өнгөөр будаж, график гүйцэтгэлийг дээд зэргээр дамжуулдаг.

HUAWEI MateBook D 15 2021 CPU

Таваас зургаа руу
шилжилт хийцгээе

Өмнөх үеээсээ 2.7 дахин хурдан сүлжээний хурдыг хэрэглэхийн тулд Wi-Fi 6-ийн хувьсгалд нэгдээрэй. Энэ нь та гайхалтай 2.4 Gbps хүртэл хурдаар файл байршуулж, татаж авах боломжтой гэсэн үг юм! Илүү хурдан интернетийн ертөнц5 рүү орцгооё.

HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6 HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6 HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6
HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6
HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6 HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6 HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6
HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6
HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6

Wi-Fi 5

867 Mbps

Wi-Fi 6

2400 Mbps (2.4 Gbps)

HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6

Илүү хурдан

HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6

Хамрах хүрээ ихэссэн

HUAWEI MateBook D 15 2021 Wi-Fi 6

Илүү хүчтэй дохио

Олон дэлгэцийн ажиллагаа

Huawei Share6 нь таны төхөөрөмжүүдийн хооронд шинэ холболт нээнэ гэсэн үг. Утасны дэлгэцээ энгийн нэг товшилтоор MateBook дэлгэцтэй холбож, мэдээлэл солилцоорой.

Цэнэгээ гартаа
аваарай

Цэнэгээ халаасандаа хий. HUAWEI MateBook D 15-д зориулсан 65 Вт-ын USB-C цэнэглэгч нь хөнгөн, авсаархан бөгөөд халаасандаа амархан орохын зэрэгцээ 15 минут7-д хурдан цэнэглэхэд MateBook-ийг 2 цагийн турш ашиглах хангалттай цэнэгтэй болно. Өгөгдсөн кабель нь хоёр талдаа USB-C-тэй бөгөөд хурдан шуурхай өгөгдөл дамжуулах боломжийг олгоод зогсохгүй таны Huawei ухаалаг гар утасны SuperCharge8-ийг дэмждэг.

HUAWEI MateBook D 15 2021 Charger

Сонор мялаам аялгуу

HUAWEI MateBook D 15 нь дуу авиа хэрхэн дуугарах тухай дүрмийг дахин шинэчилсэн юм. Түүний тусгайлсан аудио алгоритмууд нь танд цоглог, тухайн орчинд орсон мэт дуу алдам гайхалтай чимээг сонсгох болно. Зөөврийн компьютерын дууг март, энэ бол MateBook-ийн дуугаралт.

HUAWEI MateBook D 15 2021 Speakers HUAWEI MateBook D 15 2021 Speakers
HUAWEI MateBook D 15 2021 Speakers HUAWEI MateBook D 15 2021 Speakers HUAWEI MateBook D 15 2021 Speakers HUAWEI MateBook D 15 2021 Speakers HUAWEI MateBook D 15 2021 Speakers
HUAWEI MateBook D 15 2021 Speakers HUAWEI MateBook D 15 2021 Speakers HUAWEI MateBook D 15 2021 Speakers HUAWEI MateBook D 15 2021 Speakers HUAWEI MateBook D 15 2021 Speakers

Нэг үйлдэл, Хялбар нэвтрэлт

Таны хуруу бол HUAWEI MateBook D 15-д бүрэн нэвтрэх паспорт юм. Баруун дээд буланд байрлах асаах товчинд дээр хуруугаа дарсанаар таны хурууны хээг уншиж, асах төдийгүй шууд нэвтэрнэ. Эхлэх илүү хурдан бөгөөд аюулгүй арга.

HUAWEI MateBook D 15 2021 Fingerprint Power
                ​ HUAWEI MateBook D 15 2021 Fingerprint Power
                ​ HUAWEI MateBook D 15 2021 Fingerprint Power
                ​ HUAWEI MateBook D 15 2021 Fingerprint Power
                ​

Хангалттай оролтууд

Өөрт хэрэгтэй портоо олохгүй байгаад бухимдах хэрэггүй. HUAWEI MateBook D 15 нь танд хэрэгтэй бүх зүйлийг багтаасан.

HUAWEI MateBook D 15 2021 Ports

USB 2.0 x 2

USB 2.0 x 2

3.5 мм микрофон болон
чихэвчний оролт

HDMI

USB 3.2 Gen 1

USB-C9
(унтарсан үед урвуу цэнэглэлтийг10 дэмждэг)

512 ГБ11 + 16 ГБ12 хүртэл

Гайхалтай үзүүлэлт. 512 ГБ PCIe SSD нь таны бүх зураг, видео, баримт бичигт хангалттай зай гаргаж өгөхийн зэрэгцээ маш хурдан уншиж, бичдэг. 16 ГБ хүртэлх санах ой нь дамжуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалдаг бөгөөд энэ нь даалгавраас даалгавар руу шилжих үед бүх зүйлийг нягт байлгахад тусалдаг.

HUAWEI MateBook D 15 2021 Storage and Memory

Аюулгүй
вэбкамер

Та үүнийг дарсан тохиолдолд л гарч ирж идэвхэждэг. Хувийн нууцаа хурууны үзүүрт оруулаарай.

HUAWEI MateBook D 15 2021 Camera

Fn+P ээр
турборуу

Fn+P товчны хослол нь өндөр хүчин чадал бүхий тоглоом тоглох эсвэл мэргэжлийн түвшний видео засварлахад зориулагдсан Гүйцэтгэлийн горим13 болон эрчим хүчний хэрэглээг сайтар зохицуулж, сэнсний дуу чимээг бууруулдаг Стандарт горимын хооронд шилжинэ. *Товчлуурт гарны торгомсог дэлгэц нь Windows 10 дээр харагдах бөгөөд зөвхөн дүрслэлийн зориулалттай. Бодит бүтээгдэхүүнд Windows 11 суулгасан тул, бүтээгдэхүүнийг харна уу.

HUAWEI MateBook D 15 2021 Keyboard

Туршигдсан, Шалгагдсан, Батлагдсан

Бид HUAWEI MateBook D 15-ыг чанарын нарийн шалгалтад хамруулдаг тул та түүнийг амьдралын ямар ч бэрхшээлийг даван туулахаар тоноглогдсон гэдэгт итгэлтэй байж болно.

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Өндөр температур ба агаарын чийгшлийн туршилт
    (40℃, 90%RH)

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    USB-C оролтын бат бөх байдлын туршилт

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Хурууны хээний түлхүүрийн бат бөх байдлын туршилт

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Товчлуурт гарны ашиглалтын тест

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Нугасны ашиглалтын туршилт

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Мэдрэгч хэсгийн ашиглалтын туршилт

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Өндөр температур ба агаарын чийгшэлийн туршилт
    (40℃, 90%RH)"

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    USB-C оролтын бат бөх байдлын туршилт

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Товчлуурт гарны ашиглалтын тест

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Нугасны ашиглалтын туршилт

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Хурууны хээний түлхүүрийн бат бөх байдлын туршилт

  • HUAWEI MateBook D 15 2021 Quality Test

    Мэдрэгч хэсгийн ашиглалтын туршилт

HUAWEI MateBook D 15 2021 Quality Test
  1. FullView дэлгэц нь HUAWEI бүтээгдэхүүний патентлагдсан, түгээмэл хэрэглэгддэг нэр томьёо бөгөөд их бие дэлгэцийн харьцаа болон хүрээ нь багассан дэлгэцийг хэлдэг.
  2. Бүх өгөгдөл нь ердийн утгууд юм.
  3. Цэнхэр гэрэл бууруулах гэрчилгээ нь Нүдний ая тухтай байдлыг хангах горимыг идэвхжүүлсэн үед туршилтын зүйлийн дэлгэцийн эффектүүд нь TÜV Rheinland-аас баталсан бага хөх гэрлийн стандартын багцад нийцдэг (өнгөний температурын тохируулгын эффектийг туршилтанд оруулаагүй болно). Цэнхэр гэрлийн шүүлтүүрийн бодит нөлөө нь одоогийн долгионы уртаас хамаарч өөр өөр байж болно. Гэсэн хэдий ч HUAWEI MateBook D 15 нь эмнэлгийн төхөөрөмж биш бөгөөд Нүдний ая тухтай байдлыг хангах горим нь эмчилгээний зориулалтаар зориулагдаагүй болно.
  4. Хэмжсэн зузаан нь хөлийн дэвсгэрийг оруулаагүй болно. Зузаан ба жин нь бүтээгдэхүүний тодорхой тохиргоо, үйлдвэрлэлийн техник, хэмжих арга зэргээс хамаарч өөр өөр байж болно.
  5. Өгөгдөл нь Intel-ээс ирдэг. 2.4 Gbps бол онолын хамгийн дээд хурд юм.
  6. Huawei Share нь зөвхөн холбогдох драйверуудыг суулгасан PC Manager 11.0 (эсвэл дараагийн хувилбар) ажиллуулдаг HUAWEI MateBook зөөврийн компьютерууд болон NFC дэмждэг, EMUI 11.0 (эсвэл дараагийн хувилбар) ажилладаг Huawei утаснуудад л дэмжигддэг. Утасны нүүр дэлгэцийн толин тусгалтай цонхноос гадна өөр хоёр програмыг бие даасан цонхонд нээх боломжтой. Huawei Share-ийн онцлог болон тохирох төхөөрөмж, програмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Huawei-ийн харилцагчийн үйлчилгээний утсаар (950800) холбогдоно уу.
  7. Мэдээллийг Huawei лабораториос авсан болно. Батерейны ашиглалтын туршилтын үед дэлгэцийн тод байдлыг 150 нит болгож тохируулсан. Батерейны ашиглалтын хугацаа нь ашиглалтын зуршил, нөхцлөөс хамаарч өөр өөр байж болно. Жинхэнэ 65 Вт цэнэглэгч нь зөөврийн компьютерийг 1% батарейгаас унтдаг горимд 15 минут цэнэглэхэд ашиглагддаг. Бодит хэрэглээ нь бүтээгдэхүүн, хэрэглээний зуршил, орчноос хамаарч өөр өөр байж болно.
  8. 65 Вт цэнэглэгч нь HUAWEI P40 Pro, HUAWEI P40, HUAWEI Mate Xs, HUAWEI Mate 30 Pro, HUAWEI Mate 30 зэрэгт зориулсан SuperCharge™-ийг дэмждэг. Загваруудын бүрэн болон шинэчлэгдсэн жагсаалтыг Huawei хэрэглэгчийн үйлчилгээ (950800)-тай холбогдоно уу. 65 Вт цэнэглэгч нь 5V/2A, 9V/2A, 12V/2A, 15V/3A, 20V/3.25A зэрэг олон төрлийн гаралтын стандартыг дэмждэг. Бодит гаралт нь цэнэглэж буй төхөөрөмжөөс хамаарч өөр өөр байх болно.
  9. Олон үйлдэлт USB-C портыг цэнэглэх, өгөгдөл дамжуулахад ашиглаж болно.
  10. Унтраасан MateBook D 15 нь HUAWEI Mate 40, P40, эсвэл P30 цувралын утсыг урвуугаар цэнэглэх боломжтой. Цэнэглэх ажиллагааг оновчтой болгохын тулд зөөврийн компьютерт дагалддаг жинхэнэ адаптер болон USB-C кабелийг ашиглана уу. Урвуу цэнэглэх нь зөвхөн унтрахаас өмнө MateBook-ийн батерейны цэнэг 10%-иас дээш байх үед, мөн утас асаалттай үед л ажилладаг.
  11. HUAWEI MateBook D 15 нь 256 ГБ багтаамжтай хувилбар бас байгаа.
  12. HUAWEI MateBook D 15 нь мөн 8 ГБ санах ойн хувилбар бас байгаа.
  13. Турбо горим нь анхдагчаар идэвхгүй бөгөөд ашиглалтын явцад цэнэглэх шаардлагатай. Турбо горимыг идэвхжүүлснээр CPU болон GPU-ийн гүйцэтгэлийг хурдан сайжруулдаг бөгөөд энэ нь сэнсний дуу чимээ болон гадаргуугийн температурыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Турбо горимыг бодит хэрэгцээнд үндэслэн ашиглахыг зөвлөж байна.
consumer.huawei.com-с гарах
Холбоос дээр дарсны дараа та гуравдагч талын вэбсайт руу орох болно. Huawei нь энэ гуравдагч талын вэб сайтыг хянах болон ямар нэгэн хариуцлага хүлээхгүй
Буцах Үргэлжлүүлэх